Иуда 1:8-13
Иуда 1:8-13 АБ2013
Гэсэн хэдий ч ийм замаар тэдгээр зүүдлэгчид махбодыг бузарлаж, эрх мэдлийг үл хэрэгсэн, сүр жавхланг доромжилдог аж. Харин тэргүүн тэнгэрэлч Михаел, диаволтай сөргөлдөж, Мосегийн биеийн талаар маргалдахдаа түүний эсрэг доромжлолын шүүлт явуулахыг үл зүрхлэн харин “Эзэн чамайг буруушааг” гэж хэлжээ. Харин тэд мэдэхгүй зүйлээ доромжилдог ба хэлгүй адгуус шиг төрөлх зөнгөөр мэдэж авдаг юмсаар өөрсдийгөө ялзруулдаг ажээ. Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар явж, шан харамжийн төлөө Балаамын төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлд мөхжээ. Эд бол та нарын хайрын зоогон дахь сэв бөгөөд эмээлгүйгээр та нартай найрлахдаа өөрсдийгөө л тэжээдэг. Тэд салхинд туугдах хургүй үүл, үндсээрээ сугалагдсан, хоёр дахиа үхсэн, үр жимсгүй, намрын мод бөгөөд өөрсдийнхөө шившгийг хөөсрүүлэх тэнгисийн догшин давалгаа, тэнүүчлэгч одод мөн. Түнэр харанхуй нь тэдний төлөө үүрд хадгалагдсан юм.