Иуда 1

1
Мэндчилгээ
1Есүс Христийн боол, Иаковын дүү Иудагаас,#Мт 13:55; Мк 6:3 дуудагдсан, Эцэг Бурханаар ариусгагдсан, Есүс Христэд хадгалагдсан та бүгдэд. 2Өршөөл, амар тайван, хайр нь та нарт улам арвин болтугай.
Захиа бичих шалтгаан
3Хайртууд аа, би та нарт бидний хуваалцдаг авралын тухай бичихээр бүх зүтгэлээ гаргаж байхдаа, ариун хүмүүст тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг ятган бичих шаардлагатай хэмээн бодлоо. 4Учир нь шийтгэлд хэдийнээ заагдсан, сүсэг бишрэлгүй хэсэг хүн сэм шургалан орж ирсэн бөгөөд тэд Бурханы маань нигүүлслийг садарлал болгон гажуудуулж, бидний цорын ганц Эзэгнэгч бөгөөд Эзэн Есүс Христийг үгүйсгэдэг.
Хуурамч багш нарыг шүүх нь
5Хэдий та нар энэ бүхнийг мэддэг ч гэсэн би одоо та нарт дахин сануулахыг хүсэж байна. Юу гэвэл, Египетийн нутгаас ард түмнийг Эзэн#1:5 ЗБ-т Есүс нэгтээ чөлөөлөөд, дараагийн удаад итгээгүйг нь устгасан юм.#Гэт 12:51; Тоо 14:29–30 6Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхисон тэнгэрэлч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлтэд мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ. 7Үүнчлэн Содом, Гоморра болоод эргэн тойрных нь хотууд эдгээрийн нэгэн адил завхайралд автан, өөр гаж махбодын араас явсан тул мөнх галын шийтгэлд өртөхийн жишээ болдог юм.#Эх 19:1–24 8Гэсэн хэдий ч ийм замаар тэдгээр зүүдлэгчид махбодыг бузарлаж, эрх мэдлийг үл хэрэгсэн, сүр жавхланг доромжилдог аж. 9Харин тэргүүн тэнгэрэлч Михаел, диаволтай сөргөлдөж, Мосегийн биеийн талаар маргалдахдаа түүний эсрэг доромжлолын шүүлт явуулахыг үл зүрхлэн харин “Эзэн чамайг буруушааг” гэж хэлжээ.#Дан 10:13,21, 12:1; Илч 12:7; Дх 34:6; Зех 3:2 10Харин тэд мэдэхгүй зүйлээ доромжилдог ба хэлгүй адгуус шиг төрөлх зөнгөөр мэдэж авдаг юмсаар өөрсдийгөө ялзруулдаг ажээ. 11Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар явж, шан харамжийн төлөө Балаамын төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлд мөхжээ.#Эх 4:3–8; Тоо 22:1–35, 16:1–35 12Эд бол та нарын хайрын зоогон дахь сэв бөгөөд эмээлгүйгээр та нартай найрлахдаа өөрсдийгөө л тэжээдэг. Тэд салхинд туугдах хургүй үүл, үндсээрээ сугалагдсан, хоёр дахиа үхсэн, үр жимсгүй, намрын мод бөгөөд 13өөрсдийнхөө шившгийг хөөсрүүлэх тэнгисийн догшин давалгаа, тэнүүчлэгч одод мөн. Түнэр харанхуй нь тэдний төлөө үүрд хадгалагдсан юм. 14Адамын долоо дахь үе Енох тэдний тухай мөн эш үзүүлэн, “Харагтун. Эзэн ариун түмдтэйгээ ирж буй нь#Эх 5:18,21–24 15бүгдийн дээр шүүлт явуулж, итгэл сүсэггүйн үйлсийг сүсэг бишрэлгүйгээр үйлдэгч бүрийг мөн Түүний эсрэг ярьсан итгэл сүсэггүй нүгэлтнүүдийн бүх хатуу үгсийг буруутгахын тулд юм” гэжээ. 16Тэд хүсэл тачаалынхаа хойноос явдаг, өө сэв хайн гонгиногсод бөгөөд ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.
Ятгалга ба сэрэмжлүүлгэ
17Хайртууд минь, бидний Эзэн Есүс Христийн элч нараар урьдаас хэлүүлсэн үгсийг та нар санах ёстой. 18Юу гэвэл, тэд та нарт “Итгэл сүсэггүйн хүсэл тачаалаа даган явагч, элэглэн тохуурхагсад эцсийн үед гарч ирнэ” гэж хэлж байсан.#2Пт 3:3 19Хагарал гаргадаг, төрөлхөөрөө байдаг тэдэнд Сүнс үгүй аж. 20Хайртууд минь, харин та нар хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүлж, Ариун Сүнсээр залбиран 21мөнх аминд аваачих Эзэн Есүс Христийн маань өршөөлийг хүлээн, Бурханы хайранд өөрсдийгөө сахь. 22Эргэлзэгсдэд өршөөнгүй байгтун. 23Бусдыг галаас суга татан гаргаж авар. Махбодоор бузарлагдсан хувцсыг нь хүртэл жигшин, заримд нь эмээнгүй өршөөнгүй ханд.
Залбирал
24Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, өө сэвгүйгээр зогсоож чадах Түүнд, 25бидний Аврагч болох цорын ганц Бурханд, бидний Эзэн Есүс Христээр алдар суу, сүр жавхлан, сүр хүч, эрх мэдэл нь бүх цагаас өмнө, эдүгээ болоод мөнхөд байх болтугай. Амен.

Одоогоор Сонгогдсон:

Иуда 1: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна