Иуда 1:14-16
Иуда 1:14-16 АБ2013
Адамын долоо дахь үе Енох тэдний тухай мөн эш үзүүлэн, “Харагтун. Эзэн ариун түмдтэйгээ ирж буй нь бүгдийн дээр шүүлт явуулж, итгэл сүсэггүйн үйлсийг сүсэг бишрэлгүйгээр үйлдэгч бүрийг мөн Түүний эсрэг ярьсан итгэл сүсэггүй нүгэлтнүүдийн бүх хатуу үгсийг буруутгахын тулд юм” гэжээ. Тэд хүсэл тачаалынхаа хойноос явдаг, өө сэв хайн гонгиногсод бөгөөд ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.