Иошуа 15:13-19

Иошуа 15:13-19 АБ2013

Ингээд Иошуа, ЭЗЭНий тушаасан ёсоор Иефуннегийн хүү Калебт хувийг нь Иудагийн хөвгүүдийн дунд, тухайлбал Кириат-арбаг (буюу Хеброныг) өглөө. (Арба нь Анакийн өвөг эцэг ажээ.) Калеб тэндээс Анакийн үр удам, Анакийн гурван хүү Шешаи, Ахиман, Талмаи нарыг хөөн гаргав. Улмаар тэндээсээ тэрээр Дебирийн оршин суугчдын эсрэг довтлов. Урьд цагт Дебирийн нэр нь Кириат-сефер байв. Ингээд Калеб «Кириат-сеферийг дайран эзэлсэн хүнд би охин Ахсагаа эхнэр болгон өгнө» гэлээ. Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел түүнийг эзэлсэн тул Калеб түүнд охин Ахсагаа эхнэр болгон өгөв. Тэгээд Ахсаг Отниел дээр ирэхэд тэр түүнийг эцгээсээ эдлэн газар гуйхыг ятгав. Түүнийг илжигнээсээ буухад Калеб —Чи юу хүсээ вэ? гэхэд нь Ахса —Надад ерөөлөө хайрлаач. Та надад Негевийн нутгийг өгсөн тул усны эх булгуудыг нь бас өгөөч гэв. Тийнхүү Калеб дээд, доод булгуудыг нь бас түүнд өгөв.