ИОШУА 15:13-19

ИОШУА 15:13-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ингээд Иошуа ЭЗЭНий тушаасан ёсоор тэр Иефуны хүү Калебт Иудагийн хөвгүүдийн дунд хувийг нь, тухайлбал Кириаф-арбаг (буюу Хеброныг) өглөө. (Арба нь Анакийн өвөг эцэг байжээ.) Калеб тэндээс Анакийн үр удам, Анакийн гурван хүү Шешаи, Ахиман болон Талмаи нарыг хөөн гаргав. Тэгээд тэр тэндээсээ Дебирийн оршин суугчдын эсрэг явлаа. Урьд цагт Дебирийн нэр нь Кириат-сефер байв. Ингээд Калеб «Кириат-сеферийг довтлон эзэлсэн хүнд би өөрийн охин Ахсаг эхнэр болгон өгнө» гэлээ. Калебын дүү Кеназын хүү Отниел түүнийг эзэлсэнд, тэр түүнд өөрийн охин Ахсаг эхнэр болгон өгөв. Тэгээд Ахсаг Отниел дээр ирэхэд, тэр түүнийг эцгээсээ эдлэн газар гуйхыг ятгав. Түүнийг илжигнээс буухад Калеб —Чамд юу хэрэгтэй вэ? гэхэд нь Ахса —Намайг ерөөгөөч. Та надад нэгэнт Негев дэх хуурай газрыг өгсөн тул усны эх булгийг ч мөн өгөөч гэлээ. Ийнхүү Калеб түүнд дээд болон доод эх булгуудыг өгөв.

Хуваалцах
ИОШУА 15 унших

ИОШУА 15:13-19 Ариун Библи 2013 (АБ2013)

Ингээд Иошуа, ЭЗЭНий тушаасан ёсоор Иефуннегийн хүү Калебт хувийг нь Иудагийн хөвгүүдийн дунд, тухайлбал Кириат-арбаг (буюу Хеброныг) өглөө. (Арба нь Анакийн өвөг эцэг ажээ.) Калеб тэндээс Анакийн үр удам, Анакийн гурван хүү Шешаи, Ахиман, Талмаи нарыг хөөн гаргав. Улмаар тэндээсээ тэрээр Дебирийн оршин суугчдын эсрэг довтлов. Урьд цагт Дебирийн нэр нь Кириат-сефер байв. Ингээд Калеб «Кириат-сеферийг дайран эзэлсэн хүнд би охин Ахсагаа эхнэр болгон өгнө» гэлээ. Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел түүнийг эзэлсэн тул Калеб түүнд охин Ахсагаа эхнэр болгон өгөв. Тэгээд Ахсаг Отниел дээр ирэхэд тэр түүнийг эцгээсээ эдлэн газар гуйхыг ятгав. Түүнийг илжигнээсээ буухад Калеб —Чи юу хүсээ вэ? гэхэд нь Ахса —Надад ерөөлөө хайрлаач. Та надад Негевийн нутгийг өгсөн тул усны эх булгуудыг нь бас өгөөч гэв. Тийнхүү Калеб дээд, доод булгуудыг нь бас түүнд өгөв.

Хуваалцах
ИОШУА 15 унших