Иов 19:1-12

Иов 19:1-12 АБ2013

Тэгэхэд Иов хариулан —Хэдий болтол сэтгэлийг минь та нар тарчлааж, Үгээрээ намайг бяцлах юм бэ? Арвантаа цээрлүүлэв та нар, намайг Ахин та нар намайг буруутгахаасаа ч ичихгүй байна уу? Алдсан байсан ч үнэндээ Алдаа минь наддаа л үлдэнэ. Миний эсрэг өөрсдийгөө дөвийлгөж, миний шившгийг надад нотолж байгаа бол Бурхан намайг буруутгасныг Бурханы тор эргэн тойронд минь татагдсаныг мэдтүгэй. Харагтун, би “Хүчирхийлэл!” гэж ориловч Ямар ч хариу үгүй. Би чангаар дуудавч, Ямар ч шударга ёс алга. Тэрээр замыг минь таглаж Би нэвтрэн гарч чадахгүй болж, Тэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ. Тэрээр алдар хүндийг минь надаас зайлуулж, Тэргүүнээс минь титмийг тайлж авсан юм. Тэр намайг тал бүрд сүйтгэж, би өнгөрөв. тэрээр найдварыг минь мод мэт үндсээр нь сугалан хаяв. Тэрээр бас хилэнгээ миний эсрэг ноцоож, Намайг дайсан шигээ үзсэн билээ. Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж, Майхныг минь бүслэн буудаллав.