ИОВ 19:1-12

ИОВ 19:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгэхэд Иов хариулан — Хэдий болтол та нар намайг тарчлааж, үгсээр намайг бяцлах юм бэ? Та нар намайг ийнхүү арван удаа доромжиллоо. Намайг буруутгахаасаа ч та нар ичдэггүй билээ. Хэрэв би үнэхээр алдсан байсан ч алдаа минь наддаа л үлдэнэ. Хэрэв та нар үнэхээр миний эсрэг өөрсдийгөө дөвийлгөж, миний шившгийг надад нотолж байгаа бол, Бурхан намайг буруутгаж, миний эргэн тойронд Өөрийн торыг татсаныг мэдтүгэй. Харагтун, би “Хүчирхийлэл!” хэмээн орилдог боловч ямар ч хариу авдаггүй. Би тусламж эрэн хашхирдаг, харин ямар ч шударга ёс алга. Тэрээр замыг минь тагласан нь би нэвтрэн гарч чадахгүйн тулд бөгөөд тэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ. Тэрээр алдар хүндийг минь надаас зайлуулж, тэргүүнээс минь титмийг тайлж авсан юм. Тэрээр намайг тал бүрд сүйтгэдэг бөгөөд би өнгөрлөө. Тэрээр найдварыг минь мод мэт үндсээр сугалан хаяв. Тэрээр бас Өөрийн уураа миний эсрэг ноцоож, намайг Өөрийн дайснаа хэмээн үзсэн билээ. Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж, майхныг минь бүслэн буудалладаг.

Хуваалцах
ИОВ 19 унших

ИОВ 19:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгэхэд Иов хариулан —Хэдий болтол сэтгэлийг минь та нар тарчлааж, Үгээрээ намайг бяцлах юм бэ? Арвантаа цээрлүүлэв та нар, намайг Ахин та нар намайг буруутгахаасаа ч ичихгүй байна уу? Алдсан байсан ч үнэндээ Алдаа минь наддаа л үлдэнэ. Миний эсрэг өөрсдийгөө дөвийлгөж, миний шившгийг надад нотолж байгаа бол Бурхан намайг буруутгасныг Бурханы тор эргэн тойронд минь татагдсаныг мэдтүгэй. Харагтун, би “Хүчирхийлэл!” гэж ориловч Ямар ч хариу үгүй. Би чангаар дуудавч, Ямар ч шударга ёс алга. Тэрээр замыг минь таглаж Би нэвтрэн гарч чадахгүй болж, Тэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ. Тэрээр алдар хүндийг минь надаас зайлуулж, Тэргүүнээс минь титмийг тайлж авсан юм. Тэр намайг тал бүрд сүйтгэж, би өнгөрөв. тэрээр найдварыг минь мод мэт үндсээр нь сугалан хаяв. Тэрээр бас хилэнгээ миний эсрэг ноцоож, Намайг дайсан шигээ үзсэн билээ. Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж, Майхныг минь бүслэн буудаллав.

Хуваалцах
ИОВ 19 унших