Еврей 13:15-18

Еврей 13:15-18 АБ2013

[Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. Энэ нь Түүний нэрд талархах уруулын үр жимс юм. Сайныг үйлдэх ба хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай. Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил сэтгэлийг чинь сэрэмжилдэг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй. Бидний төлөө залбирагтун. Бид аливаа зүйлд хүндлүүштэй явахыг хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг.