Еврей 13

13
Бурханд таалагдах үйлчлэл
1Ах дүүсийн хайраа үргэлжлүүлье. 2Гаднынханд зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим нь үүгээрээ тэнгэрэлчүүдийг мэдэлгүй зочилсон юм.#Эх 18:1–8, 19:1–3 3Тэдэнтэй хамт хоригдсон мэт хоригдогсдыг санагтун. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдэгсдийг сана. 4Гэрлэлтийг бүгд хүндлэгтүн. Ор дэр нь ч бүү бузартаг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ. 5Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан.#Дх 31:6,8; Иош 1:5 6Тиймд бид зоригтойгоор
“Эзэн миний туслагч.
Би айхгүй.
Хэн надад юу хийж чадах вэ?”
гэдэг.#Дуу 118:6 (LXX) 7Та нарт Бурханы үгийг ярьсан удирдагчдаа сана. Тэдний амьдралын хэв байдлын үр дүнг эргэцүүлж, итгэлийг нь дуурай. 8Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ. 9Та нар янз бүрийн, хачин жигтэй сургаалд бүү татагд. Учир нь зүрх чинь хоолоор бус, нигүүлслээр тэнхрэх нь сайн. Хоолоор байгсад нь ямар ч тусыг олоогүй билээ. 10Бидэнд тахилын ширээ бий. Асрын үйлчлэгчид түүнээс юм авч идэх эрхгүй байдаг. 11Учир нь нүглийн учир ариун газарт тэргүүн тахилч цусыг нь авчирдаг амьтдын бие хуарангийн гадна шатаагддаг.#Лев 16:27 12Тиймээс Есүс бас Өөрийнхөө цусаар хүмүүсийг ариусгахын тулд хаалганы гадна зовсон билээ. 13Иймээс Түүнийг доромжилсныг нь бид үүрэн, хуарангийн гадна гарч Түүн уруу очицгооё. 14Учир нь энд бидэнд бат орших хот алга. Харин бид ирэх хотыг эрж байна. 15[Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. Энэ нь Түүний нэрд талархах уруулын үр жимс юм. 16Сайныг үйлдэх ба хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай. 17Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил сэтгэлийг чинь сэрэмжилдэг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй. 18Бидний төлөө залбирагтун. Бид аливаа зүйлд хүндлүүштэй явахыг хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг. 19Намайг та нар уруу удахгүй очуулаасай гэж би хичээнгүйлэн гуйж байна.
Залбирал
20Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар#13:20–21 эсвэл Түүний цусаар эсвэл Түүний золиост үхлээр үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан 21Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг бэлэн болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.
Сүүлийн ятгалга ба мэндчилгээ
22Ах дүү нар аа, энэхүү сургамжийн үгийг тэвчин хүлээж аваарай гэж би та нараас гуйя. Учир нь би та нарт товчхон бичлээ. 23Бидний дүү Тимот суллагдсаныг дуулгая. Тэр удахгүй ирвэл би түүнтэй хамт та нартай уулзана. 24Бүх удирдагчдадаа болон ариун хүмүүст мэнд хүргээрэй. Италиас ирэгсэд та нарт мэнд хүргэж байна. 25Нигүүлсэл нь та бүгдтэй байх болтугай.

Одоогоор Сонгогдсон:

Еврей 13: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна