Еврей 13:1-6
Еврей 13:1-6 АБ2013
Ах дүүсийн хайраа үргэлжлүүлье. Гаднынханд зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим нь үүгээрээ тэнгэрэлчүүдийг мэдэлгүй зочилсон юм. Тэдэнтэй хамт хоригдсон мэт хоригдогсдыг санагтун. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдэгсдийг сана. Гэрлэлтийг бүгд хүндлэгтүн. Ор дэр нь ч бүү бузартаг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ. Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан. Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч. Би айхгүй. Хэн надад юу хийж чадах вэ?” гэдэг.