Гэтлэл 20:15-26

Гэтлэл 20:15-26 АБ2013

Чи бүү хулгайл. Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий. Чи хөршийнхөө гэр оронд бүү шуна. Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх, хөршийнхөө зарц, шивэгчин, үхэр, илжгэнд нь, хөршийнхөө юунд нь ч бүү шунахайр гэв. Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, эвэр бүрээн дууг мэдрэн, утаа нүүгэлтсэн уулыг харангуутаа айн дагжиж, алсад зогссоор байв. Мосед тэд —Та бидэнтэй яриач. Бид сонсъё. Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхнэ гэв. Мосе ард түмэнд —Бүү ай. Учир нь Бурхан та нарыг зөвхөн шалгахын тулд ирсэн. Мөн Түүнээс эмээхүй нь та нарт байж та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ ирсэн юм гэв. Бурханы байгаа түнэр харанхуйд Мосег ойртон очих үед ард түмэн хол зогсож байв. ЭЗЭН, Мосед —Чи Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Намайг тэнгэрээс та нартай ярихыг та нар өөрсдөө харлаа. Та нар Надтай зэрэгцүүлэн өөр бурхдыг бүү хий. Мөнгөн бурхад эсвэл алтан бурхдыг өөрсдөдөө зориулж бүү хий. Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь шатаалт тахил ба эвийн тахилаа хонь ба үхрүүдээ өргө. Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө. Хэрэв та нар Надад зориулан чулуугаар тахилын ширээ хийх гэвэл цавчиж зассан чулуугаар бүү өр. Учир нь та нар чулуунд багаж хүргэснээр Түүний ариуныг алдагдуулна. Та нар Миний тахилын ширээ өөд шатаар авирч бүү гар. Энэ нь нүцгэн бие чинь түүн дээр үзэгдэхгүй байхын тулд юм” гэв.

Гэтлэл 20:15-26-д зориулсан видео