Гэтлэл 20

20
Арван тушаал
(Дх 5:1–21)
1Бурхан энэ бүх үгийг айлдан хэлжээ.
2—Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан. 3Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй. 4Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий.#Гэт 34:17; Лев 19:4, 26:1; Дх 4:15–18, 27:15 5Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.#Гэт 34:6–7; Тоо 14:18; Дх 7:9–10 6Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь#20:6 мянган үед нь эсвэл мянга мянгад хүртэл хайр энэрэлээ үзүүлдэг. 7Чи Бурхан ЭЗЭНийхээ нэрийг хуурмаг хоосонд бүү дурд. Учир нь нэрийг нь хуурмаг хоосонд дурдагчийг ЭЗЭН шийтгэлгүй эс орхино.#Лев 19:12 8Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь.#Гэт 16:23–30, 31:12–14 9Чи зургаан өдөр хөдөлмөрлөж бүх ажилаа хий.#Гэт 23:12, 31:15, 34:21, 35:2; Лев 23:3 10Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний мал бас танайд байгаа ирмэл хүн ч мөн адил. 11Учир нь зургаан өдөрт ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс Амралтын өдрийг ЭЗЭН ерөөн тэр өдрийг ариун болгосон юм.#Эх 2:1–3; Гэт 31:17 12Эцэг эхээ хүндэл. Тэгвэл Бурхан ЭЗЭНээс чинь чамд өгсөн газар дээр чи урт насална.#Дх 27:16; Мт 15:4, 19:19; Мк 7:10, 10:19; Лк 18:20; Еф 6:2–3 13Чи хүн бүү ал.#Эх 9:6; Лев 24:17; Мт 5:21, 19:18; Мк 10:19; Лк 18:20; Ром 13:9; Иак 2:11 14Чи бүү завхайр.#Лев 20:10; Мт 5:27, 19:18; Мк 10:19; Лк 18:20; Ром 13:9; Иак 2:11 15Чи бүү хулгайл.#Лев 19:11; Мт 19:18; Мк 10:19; Лк 18:20; Ром 13:9 16Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий.#Гэт 23:1; Мт 19:18; Мк 10:19; Лк 18:20 17Чи хөршийнхөө гэр оронд бүү шуна. Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх, хөршийнхөө зарц, шивэгчин, үхэр, илжгэнд нь, хөршийнхөө юунд нь ч бүү шунахайр гэв.#Ром 7:7, 13:9
18Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, эвэр бүрээн дууг мэдрэн, утаа нүүгэлтсэн уулыг харангуутаа айн дагжиж, алсад зогссоор байв.#Евр 12:18–19 19Мосед тэд
—Та бидэнтэй яриач. Бид сонсъё. Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхнэ гэв. 20Мосе ард түмэнд
—Бүү ай. Учир нь Бурхан та нарыг зөвхөн шалгахын тулд ирсэн. Мөн Түүнээс эмээхүй нь та нарт байж та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ ирсэн юм гэв. 21Бурханы байгаа түнэр харанхуйд Мосег ойртон очих үед ард түмэн хол зогсож байв.
Тахилын ширээний хууль
22ЭЗЭН, Мосед
—Чи Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Намайг тэнгэрээс та нартай ярихыг та нар өөрсдөө харлаа. 23Та нар Надтай зэрэгцүүлэн өөр бурхдыг бүү хий. Мөнгөн бурхад эсвэл алтан бурхдыг өөрсдөдөө зориулж бүү хий. 24Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь шатаалт тахил ба эвийн тахилаа хонь ба үхрүүдээ өргө. Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө. 25Хэрэв та нар Надад зориулан чулуугаар тахилын ширээ хийх гэвэл цавчиж зассан чулуугаар бүү өр. Учир нь та нар чулуунд багаж хүргэснээр Түүний ариуныг алдагдуулна.#Дх 27:5–7; Иош 8:31 26Та нар Миний тахилын ширээ өөд шатаар авирч бүү гар. Энэ нь нүцгэн бие чинь түүн дээр үзэгдэхгүй байхын тулд юм” гэв.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 20: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна