1Тесалоник 3:6-13

1Тесалоник 3:6-13 АБ2013

Харин Тимот сая та нараас ирээд, итгэл болон хайрын чинь талаар, та нар биднийг үргэлж сайнаар дурсдаг ба бид та нарыг харахсан гэдэг шиг та нар ч мөн биднийг тийн хүсдэг гэсэн сайн мэдээг дуулгав. Тиймээс ах дүү нар аа, та нарын итгэлээр бид бүх гачигдал, зовлон дотроо та нараар тайтгарав. Хэрэв та нар Эзэний дотор бат зогсвоос эдүгээ бид амьд байна. Бурханыхаа өмнө та нараар баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь ямар талархлыг бид Бурханд та нарын төлөө өргөж чадах вэ? Бид та нарын царайг харж, итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн гэж өдөр шөнөгүй үлэмж их залбирч байна. Бидний Бурхан бөгөөд Эцэг Өөрөө болон бидний Эзэн Есүс та нар дээр очих замыг маань заах болтугай. Бид та нарын төлөө адил, Эзэн та нарыг бие биенээ болон бүгдийг гэсэн хайранд өсгөн бялхуулах болтугай. Ингэснээр Эзэн Есүс маань бүх ариун хүнтэйгээ хамт ирэхэд бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө Тэр та нарын зүрхийг ариун чанар дор гэм зэмгүй гэж батална. [Амен].