1 ТЕСАЛОНИК 3:6-13

1 ТЕСАЛОНИК 3:6-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Харин Тимот та нарын тэндээс сая ирээд, та нарын итгэл болон хайрын талаар сайн мэдээг, мөн та нарын биднийг үргэлж сайнаар дурсан, бид та нарыг харахсан гэж хүсдэгийн адил та нарын мөн биднийг харахсан гэж хүсдэгийг чинь бидэнд дуулгав. Тиймээс ах дүү нар аа, та нарын итгэлээр бид бүх гачигдал, зовлон дотроо та нарын талаар тайтгарав. Учир нь та нар Эзэний дотор баттай зогсдог байх аваас эдүгээ бид амьд байна. Учир нь бид өөрсдийн Бурханы өмнө та нараас болж баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь та нарын төлөө ямар талархлыг Бурханд өргөж чадах вэ? Бид та нарын нүүр царайг харж, итгэлд чинь юу дутагдаж байгааг нь дүүргэхсэн хэмээн өдөр шөнөгүй үлэмж хичээнгүйгээр залбирч байна. Бидний Бурхан бөгөөд Эцэг Өөрөө болон бидний Эзэн Есүс та нар уруу очих замыг маань заах болтугай. Бид та нарын төлөө байдаг шиг, Эзэн та нарыг бие биеэ болон бүх хүнийг хайрлах хайр дотор өсгөн бялхуулах болтугай. Ингэснээр бидний Эзэн Есүс Өөрийн бүх ариун хүмүүстэй хамт ирэхэд бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө ариун байдал дотор Тэр та нарын зүрхийг гэм зэмгүй гэж батлах юм.[Амен].

1 ТЕСАЛОНИК 3:6-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Харин Тимот сая та нараас ирээд, итгэл болон хайрын чинь талаар, та нар биднийг үргэлж сайнаар дурсдаг ба бид та нарыг харахсан гэдэг шиг та нар ч мөн биднийг тийн хүсдэг гэсэн сайн мэдээг дуулгав. Тиймээс ах дүү нар аа, та нарын итгэлээр бид бүх гачигдал, зовлон дотроо та нараар тайтгарав. Хэрэв та нар Эзэний дотор бат зогсвоос эдүгээ бид амьд байна. Бурханыхаа өмнө та нараар баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь ямар талархлыг бид Бурханд та нарын төлөө өргөж чадах вэ? Бид та нарын царайг харж, итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн гэж өдөр шөнөгүй үлэмж их залбирч байна. Бидний Бурхан бөгөөд Эцэг Өөрөө болон бидний Эзэн Есүс та нар дээр очих замыг маань заах болтугай. Бид та нарын төлөө адил, Эзэн та нарыг бие биенээ болон бүгдийг гэсэн хайранд өсгөн бялхуулах болтугай. Ингэснээр Эзэн Есүс маань бүх ариун хүнтэйгээ хамт ирэхэд бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө Тэр та нарын зүрхийг ариун чанар дор гэм зэмгүй гэж батална. [Амен].