1Коринт 1:26-31

1Коринт 1:26-31 АБ2013

Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махбод талаасаа мэргэн хүн олонгүй, хүчирхэг хүмүүс олонгүй, язгууртнууд ч олонгүй байлаа. Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ. Байгсдыг хүчингүй болгохын тулд энэ ертөнцийн дордсыг мөн гологдогсдыг буюу юу ч бишийг Бурхан сонгосон ажээ. Ингэх нь Бурханы өмнө ямар ч махбодыг сайрхуулахгүйн тулд болой. Түүний үйлдсэнээр та нар Христ Есүс дотор байгаа бөгөөд Тэрээр бидэнд Бурханаас ирсэн мэргэн ухаан, зөвт байдал, ариусал ба золилт болсон юм. Ингэснээр “Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг” гэж бичигдсэнчлэн байх аж.