1Коринт 1

1
Мэндчилгээ
1Бурханы хүслээр Христ Есүсийн элч байхаар дуудагдсан Паул би болон бидний дүү Состеноос 2Коринт дахь Бурханы чуулган хийгээд хаа сайгүй Эзэн Есүс Христийн маань нэрийг дуудагчдад болон ариун хүмүүс байхаар дуудагдсан, Христ Есүс (Эзэн бол тэднийх болон биднийх юм) дотор ариусгагдсан хүмүүст. #Үйл 18:1 3Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар амгалан нь та нарт байх болтугай. 4Христ Есүсийн дотор та нарт өгөгдсөн Бурханы нигүүлслийн улмаас та нарын талаар би үргэлж Бурхандаа талархдаг. 5Учир нь та нар аливаа үг, аливаа мэдлэгээр юм бүгдэд Түүний дотор баяжсан бөгөөд 6та нарын дунд Христийн талаарх гэрчлэл батажсан учраас 7бидний Эзэн Есүс Христийн илчлэлийг хүлээхдээ та нар ямар ч бэлгээр эс дутна. 8Тэр та нарыг Эзэн Есүс Христийн маань өдөр гэм зэмгүй байлгахаар төгсгөл хүртэл бататгана. 9Өөрийн Хүү, бидний Эзэн Есүс Христийн нөхөрлөлд та нарыг дуудсан Бурхан итгэмжит юм.
Чуулган дахь хагарал
10Ах дүү нар аа, та нар бүгд адил юм ярьж бас хоорондоо хагаралгүй байж, харин адил бодол, адил шүүлт дор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя. 11Учир нь ах дүүс минь ээ, та нарын дунд мэтгэлцээн байгааг Хлоеныхноос надад мэдэгдсэн. 12Та нараас хүн нэгбүр чинь “Би бол Паулынх”, “Би Аполынх”, “Би Кефийнх”, “Би Христийнх” гэдэг учир би үүнийг ярьж байна.#Үйл 18:24 13Христ хуваагдсан гэж үү?#1:13 ЗБ-т Христ хуваагдашгүй Паул та нарын төлөө цовдлогдсон гэж үү? Эсвэл та нар Паулын нэрээр баптисм хүртсэн юм уу? 14Крисп, Гаи хоёроос бусад та нарын хэнд чинь ч би баптисм хүртээгээгүйдээ [Бурханд] талархдагийн учир нь#Үйл 18:8, 19:29; Ром 16:23 15миний нэрээр баптисм хүртсэн гэж хэнийг ч хэлүүлэхгүй гэсэндээ юм. 16Мөн Стефанагийн гэрийнхэнд баптисм хүртээсэн. Үүнээс өөр хэн нэгэнд баптисм хүртээсэн эсэхээ би мэдэхгүй.#1Ко 16:15 17Учир нь Христ намайг баптисм хүртээлгэхээр бус харин Христийн загалмайг дэмий хоосон зүйл болгохгүйн тулд, үгийн мэргэн цэцнийг хэрэглэлгүй сайнмэдээг тунхаглуулахаар илгээсэн юм.
Христ бол Бурханы хүч ба мэргэн ухаан
18Загалмайн тухай үг нь мөхөгсдийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурханы хүч мөн. 19Учир нь
“Би мэргэдийн мэргэнийг мөхөөж,
Ухаантнуудын ухааныг үгүй болгоно”
гэж бичигдсэн байдаг.#Иса 29:14 (LXX) 20Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү?#Иов 12:17; Иса 19:12, 33:18, 44:25 21Учир нь Бурханы мэргэн ухаан дор ертөнц мэргэн ухаанаараа Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм. 22Учир нь иудейчүүд нь тэмдэг шаардаж, грекүүд нь мэргэн ухааныг хайдаг. 23Бид харин цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, харийнханд мунхаглал болдог агаад 24харин дуудагдагсад буюу иудей, грекүүдийн хэн хэнд нь Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан болдог юм. 25Учир нь Бурханы мунхаглал хүмүүсээс илүү мэргэн, Бурханы мөхөс нь хүмүүсээс илүү хүчирхэг юм. 26Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махбод талаасаа мэргэн хүн олонгүй, хүчирхэг хүмүүс олонгүй, язгууртнууд ч олонгүй байлаа. 27Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ. 28Байгсдыг хүчингүй болгохын тулд энэ ертөнцийн дордсыг мөн гологдогсдыг буюу юу ч бишийг Бурхан сонгосон ажээ. 29Ингэх нь Бурханы өмнө ямар ч махбодыг сайрхуулахгүйн тулд болой. 30Түүний үйлдсэнээр та нар Христ Есүс дотор байгаа бөгөөд Тэрээр бидэнд Бурханаас ирсэн мэргэн ухаан, зөвт байдал, ариусал ба золилт болсон юм. 31Ингэснээр “Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг” гэж бичигдсэнчлэн байх аж.#Иер 9:24

Одоогоор Сонгогдсон:

1Коринт 1: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна