1Коринт 1:1-8

1Коринт 1:1-8 АБ2013

Бурханы хүслээр Христ Есүсийн элч байхаар дуудагдсан Паул би болон бидний дүү Состеноос Коринт дахь Бурханы чуулган хийгээд хаа сайгүй Эзэн Есүс Христийн маань нэрийг дуудагчдад болон ариун хүмүүс байхаар дуудагдсан, Христ Есүс (Эзэн бол тэднийх болон биднийх юм) дотор ариусгагдсан хүмүүст. Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар амгалан нь та нарт байх болтугай. Христ Есүсийн дотор та нарт өгөгдсөн Бурханы нигүүлслийн улмаас та нарын талаар би үргэлж Бурхандаа талархдаг. Учир нь та нар аливаа үг, аливаа мэдлэгээр юм бүгдэд Түүний дотор баяжсан бөгөөд та нарын дунд Христийн талаарх гэрчлэл батажсан учраас бидний Эзэн Есүс Христийн илчлэлийг хүлээхдээ та нар ямар ч бэлгээр эс дутна. Тэр та нарыг Эзэн Есүс Христийн маань өдөр гэм зэмгүй байлгахаар төгсгөл хүртэл бататгана.