YouVersion Logo
Search Icon

ИОХАН 8

8
1Харин Есүс Чидун уул уруу явав. 2Өглөө эрт Түүнийг сүмд дахин ирэхэд, хүмүүс бүгд Түүн уруу ирцгээв. Тэр сууж, тэднийг сургаж эхлэв. 3Хуулийн багш нар болон фарисайчууд завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг авчраад голдоо зогсоов. 4Тэд Есүст
—Багш аа, энэ эмэгтэйг завхайрч байхад нь үйлдэл дээр нь барьсан юм. 5“Ийм эмэгтэйчүүд уруу чулуу шидэгтүн” гэж Мосегийн Хуульд тушаасан. Харин Та юу гэж хэлэх вэ? гэцгээв. 6Тэд Есүсийг буруутгах шалтаг хайхын тулд Түүнийг сорин ийнхүү асуужээ. Гэтэл Есүс бөхийж, хуруугаараа газарт бичив. 7Харин тэд зогсоо зайгүй асуусанд Есүс цэх зогсоод тэдэнд
—Та нарын дундаас нүгэлгүй хүн нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид гээд, 8Тэр дахин бөхийж, газарт бичив. 9Үүнийг сонсоод, тэд ахмадуудаасаа эхлэн нэг нэгээрээ гарч явсаар ганц Есүс л үлджээ. Өнөөх эмэгтэй тэндээ зогссоор л байв. 10Есүс цэх зогсож, тэр эмэгтэйд
—Эмэгтэй, тэд хаана байна? Чамайг хэн ч шийтгэсэнгүй юу? гэсэнд 11тэр
—Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс
—Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ.]
12Тэгээд Есүс тэдэнд дахин
—Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав. 13Тэгтэл фарисайчууд Түүнд
—Та Өөрийгөө гэрчилж байна. Таны гэрчлэл үнэн биш гэсэнд 14Есүс хариуд нь тэдэнд
—Хэдийгээр Би Өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч гэсэн, Миний гэрчлэл үнэн байна. Учир нь Би хаанаас ирснээ, хаашаа явахаа мэднэ. Харин та нар Миний хаанаас ирснийг, эсвэл хаашаа явахыг мэдэхгүй. 15Хүмүүс та нар махан биеийн дагуу шүүдэг бол, Би хэнийг ч шүүхгүй. 16Харин хэрвээ Би шүүвэл, Миний шүүлт үнэн байна. Учир нь шүүх үед Би ганцаараа биш, харин Намайг илгээсэн Эцэг Надтай хамт байдаг. 17“Хоёр хүний гэрчлэл нь үнэн” гэж танай хуульд ч бичигдсэн байдаг. 18Би Өөрийнхөө тухай Гэрчлэгч бөгөөд Намайг илгээсэн Эцэг Миний тухай гэрчилдэг гэв. 19Тэгтэл тэд
—Таны Эцэг хаана байна? гэхэд Есүс
—Та нар Намайг ч, Эцэгийг минь ч танихгүй. Хэрэв та нар Намайг таньсан бол, Миний Эцэгийг ч мөн таних байсан гэж хариулав. 20Есүс сүмд зааж байхдаа эдгээр үгсийг эрдэнэсийн сан хөмрөг дотор айлджээ. Хэн ч Түүнийг барьсангүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байлаа.
21Есүс тэдэнд дахин
—Би явна. Та нар Намайг эрсээр, нүглийнхээ дотор үхнэ. Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй гэж айлдав. 22Тэгтэл иудейчүүд
—“Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй” гэж хэлж байгаа тул Тэр Өөрийгөө егүүтгэх гээгүй байлтай? гэв. 23Есүс тэдэнд
—Та нар доороос, Би бол дээрээс юм. Та нар энэ ертөнцийнх, Би энэ ертөнцийнх биш. 24Тиймээс Би “Та нар нүглийнхээ дотор үхнэ” гэж та нарт хэлсэн. Учир нь хэрэв та нар “Би байдаг” гэдэгт итгэхгүй бол та нар нүглийнхээ дотор үхнэ гэлээ. 25Тэгээд тэд Түүнд
—Та хэн юм бэ? гэхэд нь Есүс
—Эхнээсээ та нарт өгүүлж байгаа Тэр байна. 26Та нарын тухай ярих, шүүх зүйл Надад олон бий. Харин Намайг Илгээгч нь үнэн мөн бөгөөд Түүнээс сонссон юмсаа Би ертөнцөд хэлдэг гэж айлдав. 27Тэдэнд Эцэгийнхээ тухай Тэр хэлснийг тэд ойлгосонгүй. 28Тиймээс Есүс [тэдэнд]
—Та нар Хүний Хүүг өргөвөл, “Би байдаг” гэдгийг, мөн Би Өөрийн санаагаар юуг ч хийдэггүй, харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно. 29Намайг Илгээгч нь Надтай хамт байгаа. Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учир Тэр Намайг ганцааранг минь орхисонгүй гэв. 30Ийн айлдахад нь олон хүн Түүнд итгэх болов.
31Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд
—Хэрэв та нар Миний үгэн дотор байвал үнэхээр Миний дагалдагчид байна. 32Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэсэнд 33тэд Түүнд
—Бид Абрахамын удам бөгөөд хэзээ ч хэнд ч боолчлогдож байгаагүй. “Та нар эрх чөлөөтэй болно” гэж Та юунд хэлнэ вэ? гэв. 34Есүс тэдэнд
—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн. 35Боол гэрт мөнхөд байдаггүй, харин хүү л мөнхөд байдаг. 36Иймээс хэрэв Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно. 37Та нар бол Абрахамын үр удам мөн гэдгийг Би мэднэ. Гэвч та нарын дотор Миний үг байх зайгүй учир та нар Намайг алахыг оролдож байна. 38Эцэгтэйгээ байхдаа харсан зүйлсээ Би хэлдэг. Та нар ч гэсэн эцгээсээ сонссон зүйлсээ л хийдэг шүү дээ гэв. 39Тэд Түүнд
—Бидний эцэг бол Абрахам мөн гэсэнд Есүс тэдэнд
—Хэрэв та нар Абрахамын хүүхдүүд байсан бол, Абрахамын хийснийг үйлдэхсэн. 40Гэтэл Бурханаас үнэнийг сонсоод, та нарт хэлсэн хүнийг буюу Намайг одоо та нар алах гэж оролдож байна. Абрахам ийм юм хийгээгүй. 41Та нар эцгийнхээ үйлсийг хийж байна гэж айлдсанд тэд Түүнд
—Садар самуунаас бид төрөөгүй. Бидэнд Бурхан хэмээх нэг л Эцэг байгаа гэв. 42Есүс тэдэнд
—Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол, та нар Намайг хайрлах байсан. Учир нь Би Бурханаас гарч ирсэн билээ. Өөрийн санаагаар ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн юм. 43Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Яагаад гэвэл та нар Миний үгийг сонсож чадахгүй байна. 44Та нар эцэг чинь болох диаволаас гаралтай. Та нар эцгийнхээ хүслийг хийхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд үнэн дотор зогсдоггүй. Учир нь түүнд үнэн байдаггүй. Тэр худал хэлэхдээ, чухам өөрөөсөө хэлдэг. Учир нь тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг нь юм. 45Харин Би үнэнийг хэлдэг тул та нар Надад итгэхгүй байна. 46Намайг нүгэлтэй гэх хүн та нарын дотор байна уу? Хэрэв Би үнэнийг хэлдэг бол та нар яагаад Надад үл итгэнэ вэ? 47Бурханы хүн нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир эдгээрийг сонсдоггүй гэлээ.
48Иудейчүүд Түүнд
—Та бол Самарийнх, Танд чөтгөр шүглэсэн гэж бидний хэлж байгаа нь зөв биз дээ? гэхэд 49Есүс
—Надад чөтгөр шүглээгүй. Харин Би Өөрийн Эцэгийг хүндэтгэдэг. Та нар Намайг хүндэтгэдэггүй. 50Гэвч Би Өөрийн алдрыг хайдаггүй. Харин түүнийг хайдаг, шүүдэг Нэгэн бий. 51Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сахидаг хүн үхлийг хэзээ ч үзэхгүй гэсэнд 52иудейчүүд Түүнд
—Танд чөтгөр шүглэсэн гэдгийг бид одоо мэдлээ. Абрахам болон эш үзүүлэгчид ч мөн үхсэн. Та тэгэхэд “Хэрэв хүн Миний үгийг сахивал, үхлийг хэзээ ч амсахгүй” гэж хэлж байна. 53Та бидний өвөг Абрахамаас ч агуу юм уу? Тэр үхсэн. Бас эш үзүүлэгчид ч үхсэн. Та Өөрийгөө хэн болгоод байна? гэв. 54Есүс
—Хэрэв Би Өөрийгөө алдаршуулбал, Миний алдар юу ч биш. “Тэр бол бидний Бурхан” гэж та нарын хэлдэг, Миний Эцэг л Намайг алдаршуулдаг. 55Та нар Түүнийг таньсангүй. Харин Би Түүнийг мэднэ. Хэрэв Би Түүнийг мэдэхгүй гэж хэлбэл, Би та нартай адил худалч болно. Харин Би Түүнийг мэдэх бөгөөд Түүний үгийг сахидаг. 56Та нарын эцэг Абрахам Миний өдрийг харна гээд баясаж байсан. Үүнийг Тэр хараад, баяртай байсан гэв. 57Иудейчүүд Түүнд
—Та тавин нас ч хүрээгүй байж, Абрахамыг харсан юм уу? гэхэд 58Есүс тэдэнд
—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг мөн гэж айлдав. 59Тэгтэл тэд Түүн уруу чулуудахаар чулуу шүүрэн авахад Есүс Өөрийгөө халхлан, сүмээс гарлаа. [Тэдний дундаас гарч, Өөрийнхөө замаар яван өнгөрлөө].

Currently Selected:

ИОХАН 8: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy