YouVersion Logo
Search Icon

Зефаниа 1

1
1Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн өдрүүдэд Хезекиагийн дөч, Амариагийн гуч, Гедалиагийн ач, Кушийн хөвгүүн Зефаниад ирсэн ЭЗЭНий үг.#2Ха 22:1—23:30; 2Шс 34:1—35:27
Иуда дээр буух шүүлт
2“Би газрын гадаргаас бүх зүйлийг бүрэн арчих болно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
3Би хүн ба амьтныг бүрэн арчих болно.
Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг,
Балгаснуудыг бурууттай нь хамт
бүрэн арчих болно.
Би газрын гадаргаас хүнийг таслах болно гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
4Тиймээс Би Өөрийн мутрыг Иудагийн эсрэг болон
Иерусалимын бүх оршин суугчдын эсрэг сунгана.
Би Баалын үлдэгдлийг мөн шүтээний тахилч нарын нэрсийг
Тахилч нартай хамт энэ газраас таслах болно.
5Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мөргөгсөд,
Доош мэхийж ЭЗЭНд тангарагладаг ч
Милкомоор бас тангараглагсад,
6ЭЗЭНийг дагахаас эргэж буцсан
ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг
Би таслах болно.
7Эзэн БУРХАНы өмнө чимээгүй бай!
Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна.
Учир нь ЭЗЭН тахилыг бэлтгэсэн,
Тэр Өөрийн зочдоо ариусгасан.
8Дараа нь ЭЗЭНий тахилын өдөр ирэхэд
Би хааны хөвгүүд болох жононгуудыг,
Харийн хувцсаар өөрсдийгөө хувцасласан
Бүх хүнийг шийтгэх болно.
9Сүмийн босгон дээр#1:9 эсвэл эзнийхээ гэрийн эсвэл өөрсдийнхөө бурхны дуганы дэвхэцдэг бүх хүмүүсийг болон
Эзнийхээ гэрийг хүчирхийлэл, худал хуурмагаар дүүргэдэг хүмүүсийг
Би тэр өдөр шийтгэх болно.
10ЭЗЭН тунхаглаж байна.
Тэр өдөр Загасны гулдан хаалганаас хашхирах дуу,
Хоёрдугаар дүүргээс гашуудал,
Толгодоос чанга нижигнээн сонсогдох болно.
11Худалдааны дүүрэгт оршин суугчид аа, гашуудагтун.
Учир нь Канааны бүх хүн чимээгүй болгогдоно.
Бидний мөнгийг жинлэгсэд бүгд таслагдах болно.
12Тэр цагт Би дэнлүүнүүдээр Иерусалимыг нэгжин,
Сүнсээр царцанги хүмүүсийг шийтгэх болно.
Тэд өөрсдийнхөө зүрхэнд
«ЭЗЭН сайныг ч, мууг ч хийхгүй» гэдэг.
13Цаашилбал, тэдний баялаг нь олз болж,
Тэдний байшингууд эзгүйрнэ.
Тийм ээ, тэд байшингууд барих боловч
тэндээ амьдрахгүй,
Усан үзмийн талбай байгуулах боловч
дарснаасаа уухгүй.
ЭЗЭНий агуу өдөр
14ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна.
Ойрхон бөгөөд маш шуурхай ирж байна.
ЭЗЭНий өдөр, сонс!#1:14 эсвэл Сонс! Тэр аймшигт өдөр айсуй.
Тэнд дайчин нь цурхиран уйлж байна.
15Тэр өдөр бол хилэнгийн өдөр,
Шаналан, шахааны өдөр,
Эвдрэл, эзгүйрлийн өдөр,
Түнэр харанхуйн өдөр,
Үүлс, өтгөн харанхуйн өдөр,
16Бүрээ, дайтах уухайн өдөр юм.
Энэ нь бэхлэгдсэн хотуудын эсрэг
Өндөр булант цамхгуудын эсрэг өдөр юм.
17Би хүмүүст зовлон авчирна.
Ингэснээр тэд сохор хүн шиг алхана.
Учир нь тэд ЭЗЭНий эсрэг нүгэл үйлджээ.
Тэдний цус нь шороо мэт,
Бие цогцос нь хоргол мэт асгагдах болно.
18ЭЗЭНий хилэнгийн өдөр
Алт мөнгө нь тэднийг чөлөөлж чадахгүй.
Түүний хардалтын галд
Бүх дэлхий цөлмөгдөх болно.
Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг,
Үнэхээр сүрдмээр төгсгөлийг
Тэр хийх болно.

Currently Selected:

Зефаниа 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy