YouVersion Logo
Search Icon

Тит 1

1
Мэндчилгээ
1Бурханы боол бөгөөд Есүс Христийн элч Паул би Бурханаар сонгогдогсдын итгэл болон итгэл сүсгийн дагуух үнэний мэдлэгийн төлөө элч болгогдсон юм. 2Тэр нь мэхэлдэггүй Бурханы мөнх цагаас өмнө амласан мөнх амийн найдварт үндэслэсэн юм. 3Бурхан зохистой цагт үгээ бидний Аврагч Бурханы тушаалаар надад даалгасан тунхаглалаар илэрхийлжээ. 4Хамтын итгэлийн маань жинхэнэ хүүхэд болох Титэд Бурхан Эцэг ба бидний Аврагч Христ Есүсээс нигүүлсэл амар амгалан нь байх болтугай.#2Ко 8:23; Гал 2:3; 2Тм 4:10
Крэт арал дээр Титийн хийх ажил
5Би чамайг Крэтэд үлдээсэн нь чи дутагдсаныг гүйцээж, миний чамд зааварласнаар хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм. 6Ахлагч хүн гэм зэмгүй, нэг эхнэрийн нөхөр,#1:6 нэг эхнэртэй эсвэл нэг удаа л гэрлэсэн самуурдаг юмуу тэрслүү хэмээн буруутгагдаагүй итгэгч хүүхдүүдтэй байх.#1Тм 3:2–7 7Юу гэвэл, харгалзагч нь Бурханы нярав учраас гэм зэмгүй, дур зоргоороо түргэн зантай биш, дарсанд үл шимтэгч, зодоонч биш, бохир олз ашиг хайдаггүй, 8харин зочломтгой, сайнд дуртай, ухаалаг, шударга, ариун, биеэ барьдаг байх ёстой бөгөөд 9сургаалын дагуу итгэмжит үгийг баримтлах ёстой. Тэгснээр тэрээр эрүүл сургаалаар ухуулах болон эсэргүүцэгчдийг няцаах чадвартай байна. 10Учир нь тэрслүү, хоосон чалчигч, мэхлэгчид, ялангуяа хозлол үйлдэгсэд олон байдаг. 11Заах ёсгүй юмсыг тэд бохир олз ашгийн төлөө зааж, айл өрхийг бүхэлд нь хөмөрдөг тул тэдний амыг таглах ёстой. 12Тэдний өөрсдийнх нь нэг эш үзүүлэгч “Крэтчүүд худалч, ёрын араатнууд, залхуу ходооднууд юм” гэж хэлжээ. 13Энэ гэрчлэл нь үнэн юм. Иймээс тэднийг хатуу зэмлэ. Ингэснээр тэд итгэл дотор эрүүл байж, 14иудейчүүдийн үлгэр домог болон үнэнээс эргэгчдийн тушаалуудыг эс анхаарах болой. 15Цэврийн хувьд бүх юм цэвэр ажээ. Харин бузартсан болоод итгэлгүйчүүдийн хувьд юу ч цэвэр биш. Тэдний ухаан ч, мөс чанар нь ч бузартсан байдаг. 16Тэд Бурханыг мэднэ гэдэг ч үйлсээрээ Түүнийг үгүйсгэдэг. Тэд булай, дуулгаваргүй бөгөөд алив сайн үйлсэд үл тэнцэнэ.

Currently Selected:

Тит 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy