YouVersion Logo
Search Icon

Ром 1

1
Мэндчилгээ
1Христ Есүсийн боол, дуудагдсан элч Паул, Бурханы сайнмэдээний төлөө тусгаарлагджээ. 2Энэ сайнмэдээг эш үзүүлэгчдээрээ дамжуулан Ариун Бичвэрүүдэд, Бурхан урьдаас амласан 3нь Түүний Хүүгийн тухай юм. Тэрээр махбодын хувьд Давидын удмаас төрсөн, 4Ариун Сүнсний хувьд үхэгсдээс амилснаараа хүч чадалт Бурханы Хүү гэж тунхаглагдсан бидний Эзэн Есүс Христ юм. 5Түүний нэрийн төлөө бүх харийнхны дунд итгэлийн дуулгаврыг бий болгохын тулд Түүгээр дамжуулан нигүүлсэл хийгээд элчийн үүргийг бид хүлээн авсан бөгөөд 6тэдний дунд та нар ч мөн Есүс Христийнх болохоор дуудагдсан.
7Бурханд хайрлагдсан, ариун хүмүүс байхаар дуудагдсан, Ромд буй бүгдэд бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христийн нигүүлсэл хийгээд амар тайвныг хүсье.
Талархлын залбирал
8Юуны өмнө та бүгдийн улмаас би Есүс Христээр дамжуулан Бурхандаа талархаж байна. Яагаад гэвэл та нарын итгэл дэлхий даяар тунхаглагдаж байна. 9Хүүгийнх нь сайнмэдээнд сүнсээрээ миний үйлчилдэг Бурхан Өөрөө, та нарыг хэр их тасралтгүй дурсдагийн маань гэрч юм. 10Бурханы тааллаар одоо л нэг та нар дээр очих завшаан олдоосой гэж би залбирлаараа ямагт гуйдаг. 11Учир нь та нарыг батжуулахын тулд сүнслэг зарим бэлгийг та нартай хуваалцахсан гэсэндээ та нарыг харахыг би ихэд хүсдэг. 12Өөрөөр хэлбэл, та нарын дунд байхдаа бидний хэн хэн нь нөгөөгийнхөө, би та нарын, та нар миний итгэлээр хамтдаа зоригжихсон билээ. 13Ах дүү нар аа, бусад харийнхны дунд олсны адил зарим үр дүнг та нарын дунд олохын тулд би олон удаа та нар дээр очих санаатай байсан боловч одоог хүртэл саад тотгортой байсныг та нар мэдээсэй гэж би хүсэж байна.#Үйл 19:21 14Грекүүд болон хэл харьтнууд#1:14 хэл харьтнууд: эсвэл баарбар юмуу варвар Грекүүд өөр хэлтнийг нэрлэсэн үг. Монгол хэлнээ “шушмаа” гэдэгтэй төстэй. цэцэд болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй. 15Тиймд миний хувьд Ром дахь та нарт ч сайнмэдээ хүргэхээр тэсэн ядаж байна.
Сайнмэдээний хүч
16Би сайнмэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг, юуны түрүүнд иудей түүнчлэн грек хүнийг ч аврах Бурханы хүч мөн.#Мк 8:38 17«Зөвт хүн итгэлээр амьдарна»#1:17 ЗБ-т Бурханд зөвтгөгдсөн (зөв харилцаатай болсон) хүн итгэлээр амьдарна. гэж бичигдсэнтэй адилаар, Бурханы хүртээх зөвт байдал нь сайнмэдээний дотор итгэлээс итгэлд илчлэгддэг.#Хаб 2:4
Хүн төрөлхтний гэмт чанар
18Үнэнийг зүй бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа итгэл сүсэггүйдэл ба зүй бусын эсрэг Бурханы уур хилэн тэнгэрээс илчлэгддэг. 19Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад Бурхан тэдэнд үүнийг ил болгосон юм. 20Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтаг байхгүй. 21Тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан гэж Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч, ухваргүй зүрх нь харанхуй болжээ.#Еф 4:17–18 22Өөрсдийгөө мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд 23үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ.#Дх 4:16–18
24Иймд Бурхан тэднийг зүрхнийнх нь хүсэл тачаалын бузар юмстай зөнд нь орхиж, тэд бие махбодоо өвөр хоорондоо гутаажээ. 25Учир нь, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүүгээр бүтээлд нь мөргөн, зарагджээ. Бурхан бол үүрд магтагдах Бүтээгч мөн. Амен.
26Ийм учраас Бурхан тэднийг гутамшигт хүсэл тачаалтай нь зөнд нь орхиж. Тэдний эмэгтэйчүүд ч бэлгийн төрөлх харьцааг төрөлх бусаар сольцгоожээ. 27Түүнчлэн эрчүүд ч эмэгтэй хүнтэй бэлгийн төрөлх харьцаатай байхаа орхиод, нэг нэгэндээ тэмүүлэх хүсэлдээ шатаж, эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэж, өөрсдийн алдааны зохих цээрлэлийг өөрсдөдөө хүртэж байна.
28Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ. 29Тэд элдэв зүй бус, хилэнц, шунал, бузар булайгаар дүүрэн агаад атаа жөтөө, аллага, хэрүүл, заль мэх, хар санаагаар дүүрсэн, хов жив яригч, 30гүтгэгч, Бурханыг үзэн ядагч, дээрэлхүү,#1:30 эсвэл Бурханыг үзэн яддаг бөгөөд дээрэлхүү их зантай, сагсуу, хорон мууг санаачлагч, эцэг эхдээ дуулгаваргүй, 31ухваргүй, найдваргүй, үл хайрлагч, өршөөл үзүүлдэггүй хүмүүс ажээ. 32Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй, бусдыг үйлдэхэд нь ч сайшаадаг байна.

Currently Selected:

Ром 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy