YouVersion Logo
Search Icon

Нахум 1

1
1Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.#Иса 10:5–34, 14:24–27; Зеф 2:13–15
ЭЗЭНий залгигч хилэн
2ЭЗЭН бол хартай, өширхөгч Бурхан юм.
ЭЗЭН бол өширхөгч, хилэгнэгч юм.
ЭЗЭН Өөрийнхөө өстнөөс өшөөгөө авдаг.
Тэр дайснууддаа зориулан хилэнг хураадаг.
3ЭЗЭН бол уурлахдаа удаан, хүч чадлаараа аугаа.
ЭЗЭН, буруутныг шийтгэлгүй орхино гэж үгүй.
Хуй салхи, шуурган дотор
Түүний зам байдаг
Үүлс бол Түүний хөл доорх тоос юм.
4Тэр далайг зандарч хатаадаг.
Тэр бүх голыг ширгээдэг юм.
Башан, Кармел, Ливаны дэлбээнүүд ганддаг.
5Уулс бас Түүнээс болж ганхаж, толгод үгүй болдог.
Үнэхээр, ертөнц ба түүний бүх оршин суугчид,
Дэлхий Түүний оршихуйд өргөгддөг.
6Түүний зэвүүцлийн өмнө
Хэн зогсож чадах вэ?
Түүний шатаж буй уурыг
Хэн тэсвэрлэж чадах вэ?
Түүний хилэн нь гал мэт асгарч,
Тэрээр хаднуудыг эвддэг.
7ЭЗЭН бол сайн.
Зовлон шаналангийн өдөр
Тэрээр бат бэхлэлт болдог.
Өөрт нь хоргоддог хүмүүсийг
Тэрээр хамгаалдаг.
8Халин урсах үерээр
Харин Тэрээр дайснуудаа эцэс болгож
Харанхуй уруу Тэрээр өстнүүдээ мөшгөн хөөнө.
9Та нар ЭЗЭНий эсрэг юуг ч сэдсэн,
Тэр түүнийг чинь эцэс болгоно.
Зовлон шаналан дахин гарч ирэхгүй.
10Тэд орооцолдсон өргөс шиг,
Өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд
Гандаж хатсан сүрэл адил шатаагдана.
11ЭЗЭНий эсрэг мууг сэдсэн нэгэн,
Үл бүтэх зөвлөгч нь чамаас гарч ирсэн.
Иудад амласан сайн мэдээ
12ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Тэд бүрэн хүчтэй, олон байвч,
Тэд таслагдаж, өнгөрөн одох болно.
Би та нарыг зовоож байвч
Цаашид та нарыг Би зовоохгүй.
13Тиймээс одоо Би түүний буулгыг
Та нарын дээрээс эвдэн авч,
Дөнгөнүүдийг чинь таслах болно.”
14Та нарын талаарх тушаалыг ЭЗЭН гаргасан.
“Чиний нэр цаашид дуурсагдахгүй.
Би чиний бурхдын гэрээс
Шүтээн ба цутгамал хөргийг таслан хаяна.
Би чиний булшийг бэлтгэнэ.
Учир нь чи жигшүүртэй юм.”
15Харагтун.
Сайн мэдээ авчирдаг,
Амар амгаланг зарлагчийн хөл
уулсын дээр байна.
Өө Иуда, баяр наадмуудаа тэмдэглэж,
тангаргуудаа биелүүл.
Учир нь үл бүтэх нэгэн чамаар дахин өнгөрөхгүй.
Тэр бүрэн таслагдсан юм.#Иса 52:7

Currently Selected:

Нахум 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy