YouVersion Logo
Search Icon

Марк 8

8
Дөрвөн мянган эрийг хооллов
(Мт 15:32–39)
1Дахиад үй олон цугларсан тэр өдрүүдэд хүмүүс идэх юмгүй болжээ. Есүс шавь нараа дуудаж тэдэнд
2Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Учир нь тэд Надтай гурав хоног байж, ямар ч идэх юмгүй болжээ. 3Би тэднийг гэрт нь өлөн зэлмүүн буцаавал тэд замдаа сульдаж унах болно. Тэдний зарим нь холоос иржээ гэж хэлэв. 4Шавь нар нь Түүнд
—Энэ зэлүүд газар эднийг хэрхэн талхаар цатгаж чадах билээ? гэхэд 5Есүс тэднээс
—Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд
—Долоо гэлээ. 6Тэрээр хурсан олонд газар суухыг тушаагаад, долоон талхыг авч талархал өргөсний дараа хуваасан бөгөөд үүнийгээ тараалгуулахаар шавь нартаа өгч байв. Шавь нар нь тэдгээрийг хурсан олонд тараав. 7Тэдэнд бас хэдэн жижиг загас байлаа. Есүс тэдгээрийг ерөөгөөд, эднийг ч бас өмнө нь тавь гэлээ. 8Тэд идээд цадав. Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад долоон сагс дүүрэв. 9Тэнд дөрвөн мянга орчим хүн байлаа. Тэгээд Тэр тэднийг явуулав. 10Есүс тэр даруй шавь нарынхаа хамт завинд сууж, Далманутын хавьд ирлээ.
Тэмдэг шаардсан нь
(Мт 12:38–42; 16:1–4)
11Фарисайчууд хүрч ирээд, Есүстэй марган, Түүнийг сорихын тулд тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг шаардаж эхлэв.#Мт 12:38; Лк 11:16 12Есүс сүнсэндээ гүнээ санаа алдаж
—Яагаад энэ үеийнхэн тэмдэг эрэлхийлнэ вэ? Үнэнээр Би та нарт хэлье. Энэ үеийнхэнд ямар ч тэмдэг өгөгдөхгүй гэж айлдлаа.#Мт 12:39; Лк 11:29 13Тэрээр тэднийг орхин завиндаа буцаж суугаад нөгөө эрэг уруу явав.
Фарисайчууд болон Херодын хөрөнгө
(Мт 16:5–12)
14Тэд талх авчрахаа мартсан бөгөөд завинд нь ганц л талх байлаа. 15Есүс шавь нартаа зааварлан
—Сэрэмжлэгтүн, фарисайчуудын бас Херодын хөрөнгөнөөс болгоомжил гэв.#Лк 12:1 16Тэд хоорондоо эргэцүүлэн ярьж
—Бид талхгүй байснаас ингэлээ гэцгээхэд 17Есүс мэдээд тэдэнд
—Та нар юунд талхгүй байгаа тухайгаа эргэцүүлэн ярилцана вэ? Та нар одоо болтол ойлгохгүй, ухаарахгүй байна уу? Та нар чинь хатуурчихсан зүрхтэй юм уу? 18Нүдтэй атлаа эс харна уу? Чихтэй мөртлөө үл сонсоно уу? Санахгүй байна уу та нар чинь!#Иер 5:21; Езк 12:2; Мк 4:12 19Би таван талхыг таван мянгууланд нь хуваахад та нар хэдэн сагс дүүрэн цөвдөл цуглууллаа? гэхэд тэд Түүнд
—Арван хоёр гэв.
20Долоон талхыг дөрвөн мянгууланд нь хуваахад та нар хэдэн сагс дүүрэн цөвдөл цуглууллаа? гэхэд тэд Түүнд
—Долоо гэв. 21Есүс тэдэнд
—Та нар ухаарахгүй л байна уу? гэлээ.
Бетсайдад сохрыг эдгээв
22Тэднийг Бетсайдад ирэхэд, хүмүүс сохор нэгнийг Түүнд авчирч, гараа түүнд хүргэхийг Есүсээс гуйв. 23Есүс тэр хүний гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа түүн дээр гараа тавиад түүнээс
—Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад 24нөгөө хүн хараад,
—Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна гэж хэллээ. 25Тэгэхээр нь Тэр дахиад гараа нүдэн дээр нь тавьж, түүнд тодоор харуулав. Түүний нүд нь засарч юм бүгдийг тод харах болжээ. 26Есүс түүнд
—Тосгонд бүү оч гээд гэр уруу нь явуулав.
Петрийн тунхаглал
(Мт 16:13–20; Лк 9:18–21)
27Есүс шавь нарынхаа хамт Цезарь Филиппийн тосгод уруу явжээ. Замдаа Тэр шавь нараасаа
—Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна вэ? гэж асуухад 28тэд Түүнд
—Баптисч Иохан гэдэг. Зарим нь Елиа гэхэд харин зарим нь эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэв.#Мк 6:14–15; Лк 9:7–8 29Есүс цааш нь тэднээс
—Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэхэд Петр
—Та бол Христ гэж хэллээ.#Иох 6:68–69 30Тэр Өөрийнх нь тухай хэнд ч ярьж болохгүй хэмээн тэдэнд тушаав.
Есүс үхэл ба амилалаа зөгнөв
(Мт 16:21–28; Лк 9:22–27)
31Тэр тэдэнд Хүний Хүү их зовлон амсах ёстойг болон ахлагчид, ахлах тахилч нар хийгээд хуулийн багш нарт ад үзэгдэж алуулах ба гурав хоногийн дараа амилах тухай зааж эхлэв. 32Есүс энэ үгийг ил шулуухан айлдсанд Петр Түүнийг хажуу тийш аваачаад, зэмлэж эхлэв. 33Гэтэл Есүс эргэхдээ шавь нараа хараад, Петрийг загнан
—Миний араас зайл, Сатан аа. Чи Бурханы юмсыг бус харин хүмүүний юмсыг л бодож байна гэв.
34Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж тэдэнд хандан
—Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрч Намайг дага.#Мт 10:38; Лк 14:27 35Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайнмэдээний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна.#Мт 10:39; Лк 17:33; Иох 12:25 36Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? 37Амиа эргүүлэн авахын тулд оронд нь хүн юугаа өгөх вэ? 38Завхай, нүгэлт энэ үеийнхэн дотор хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, тийм нэгнээс Хүний Хүү ч Эцэгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэрэлч нарын хамт ирэх үедээ мөн ичих болно гэж хэлэв.

Currently Selected:

Марк 8: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy