YouVersion Logo
Search Icon

Матай 22

22
Сургаалт зүйрлэл: Хурим
(Лк 14:15–24)
1Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь
2Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найр хийсэн хаантай зүйрлэж болно. 3Тэрээр хурим найранд уригдсан хүмүүсийг дуудахаар зарц нараа илгээсэн боловч тэд ирэхийг хүссэнгүй. 4Тэр дахин «Үзэгтүн, би зоогоо бэлдлээ. Үхэр ба бордсон малаа гаргаж, бүгд бэлэн болов. Хуримд морилон ир гэж уригдагсдад хэл» гээд өөр зарц нарыг илгээв. 5Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж, нэг нь тариан талбай уруугаа, нөгөө нь наймаандаа явав. 6Бусад нь зарц нарыг нь барин авч, доромжлон гутаагаад алжээ. 7Хаан уурлаж, цэргүүдээ илгээн тэр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав. 8Тэгээд тэр зарц нартаа “Хурим бэлэн боллоо. Харин уригдагсад маань зохисгүй хүмүүс байжээ. 9Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуримд морилон ирэхийг урь” гэхэд 10тэр зарц нар гудамжинд гарч, тааралдсан сайн муу бүгдийг цуглуулав. Хуримын танхим зочдоор дүүрчээ.
11Хаан зочдыг харахаар орж ирээд, хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг харж 12түүнд “Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?” гэхэд тэр үг дуугүй байв. 13Тэгтэл хаан албат нартаа “Гар хөлийг нь хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй” гэжээ.#Мт 8:12, 25:30; Лк 13:28 14Учир нь дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив.
Татвар төлөх тухай асуулт
(Мк 12:13–17; Лк 20:20–26)
15Тэгээд фарисайчууд явж, Есүсийг хэлсэн үгэнд нь яаж унагахаа хамтдаа зөвлөлдөв. 16Тэд шавь нараа Херодынхонтой хамт Түүнд илгээж, ингэж асуулгалаа.
—Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг, хэнийг ч үл ялгаварлан, хэнд ч тал засдаггүйг мэднэ. 17Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэхэд 18Есүс тэдний хорон санааг мэдээд
—Хоёр нүүртнүүд ээ, та нар юунд Намайг сорино вэ? 19Татварт өгдөг зоосыг Надад үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар өгсөнд 20Тэр
—Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув. 21Тэд Түүнд
—Цезарийнх гэхэд Есүс
—Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэлээ. 22Үүнийг сонсоод тэд мэл гайхаж, Түүнийг орхин одлоо.
Амиллын тухай асуулт
(Мк 12:18–27; Лк 20:27–40)
23Амилал гэж байхгүй хэмээдэг садукайчууд тэр өдөр Түүн дээр ирж#Үйл 23:8 Түүнээс асуусан нь
24Багш аа, Мосе “Хүн үр хүүхэдгүй үхвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж, ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж#Дх 25:5 хэлсэн. 25Манайд ах дүү долоо байсан юм. Ууган нь эхнэр аваад үр хүүхэдгүй үхэж эхнэрээ дүүдээ үлдээсэн. 26Хоёр дахь, гурав дахь тэгээд долоо дахь нь хүртэл ийнхүү үхэв. 27Бүхний эцэст мөнөөх эмэгтэй ч үхэв. 28Амилалд тэр эмэгтэй мөнөөх долоогийн хэнийх нь эхнэр болох вэ? Бүгд л түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд
29Есүс хариуд нь тэдэнд
—Та нар Бичвэрийг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна. 30Амилалд тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэрэлч нартай адил болох юм. 31Харин үхэгсдийн амиллын тухайд Бурханаас та нарт айлдсаныг уншаагүй хэрэг үү? 32Тэрээр “Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэсэн. Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан#Гэт 3:6,15 гэв. 33Үүнийг сонсоод ард олон, сургаалыг нь гайхаж байлаа.
Хамгийн агуу тушаал
(Мк 12:28–34; Лк 10:25–28)
34Есүс садукайчуудыг дуугүй болгосныг фарисайчууд харин сонсоод цуглав. 35Тэдний нэг хуульч, Түүнийг сорьж#Лк 10:25–28
36Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ? гэв. 37Тэр түүнд
—“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.”#Дх 6:5 38Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. 39Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй#Лев 19:18 адил юм. 40Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба эш үзүүлэгч тулгуурладаг юм гэлээ.
Давидын Хүүгийн тухай асуулт
(Мк 12:35–37; Лк 20:41–44)
41Фарисайчуудыг цуглах зуур Есүс тэднээс
42Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ? гэж асуухад тэд
—Давидын хүү гэцгээв. 43Тэр тэдэнд
—Тэгвэл яагаад Давид Сүнсээр Түүнийг “Эзэн” гэж дуудаад,
44“ЭЗЭН миний Эзэнд
«Би Чиний дайснуудыг
хөл дор чинь тавих хүртэл
Баруун талд минь залрагтун» гэдэг”#Дуу 110:1
гэсэн юм бэ? 45Давид Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав. 46Хэн ч хариуд нь Түүнд үг хэлж чадаагүй бөгөөд тэр өдрөөс хойш нэг ч хүн Түүнээс юм асууж зүрхэлсэнгүй.

Currently Selected:

Матай 22: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy