YouVersion Logo
Search Icon

Гашуудал 2

2
Бурханы сэрэмжлүүлгэ биелэв
1Сион охиныг уур хилэнт үүлээрээ
Эзэн яасан их бүрхэнэ вэ!
Тэрээр Израилийн сүр жавхланг
Тэнгэрээс газарт хаяж,
Хилэнгийнхээ өдөр Тэрээр
Хөлийнхөө гишгүүр болсон түүнийг эс дурсав.
2Эзэн Иаковын бүх сууцыг
Эс хэлтрүүлэн залгив.
Уур хилэндээ Тэрээр,
Иуда охины бүх бэхлэлтийг нурааж,
Газартай нь тэгшлэв.
Хаанчлал болон хан хөвгүүдийг нь бузарлав.
3Догшин уурандаа Тэрээр
Израилийн бүх хүчийг тастав.
Дайснуудын өмнөөс баруун мутраа
Тэр татан авлаа.
Эргэн тойрныг залгигч дүрэлзсэн гал мэт
Иаковын дотор Тэр шатав.
4Дайсан мэт нумаа татжээ, Тэрээр
Өстөн адил баруун мутраа тавин,
Нүдэнд тааламжтай бүхнийг хядав.
Сион охины майханд
Хилэн юугаа гал мэт цутгав.
5Дайсан мэт болж,
Израилийг ЭЗЭН залгив.
Ордон болгоныг нь залгиж,
Бэхлэлтүүдийг нь Тэрээр устгав.
Охин Иудагийнх нь халаглал, харуусал
улам нэмэгдэв.
6Асар юундаа цэцэрлэгийн овоохой мэт
зэрлэгээр халдав
Хурлын байраа ч бас устгав.
Тогтоосон баярууд болон Амралтын өдрүүдийг
ЭЗЭН, Сионд мартуулж,
Хилэнгийнхээ зэвүүцэл дотор
Тэрээр хаан ба тахилчийг жигшив.
7Эзэн тахилын ширээгээ огоорч,
Ариун газраа орхив.
Орднуудынх нь хана хэрмүүдийг
Тэрээр дайсны гарт өгөв.
Тогтоосон баярын өдөрт байгаа мэт
ЭЗЭНий өргөөнд тэд шуугилджээ.
8Сион охины хана хэрмийг устгахаар
ЭЗЭН шийджээ.
Шугам татаж, мутраа сүйтгэхээс
Үл холдуулжээ.
Хана хэрэм ба хамгаалалтыг харуусуулав.
Бүгд хамтдаа сульдан доройтов.
9Гулдан хаалганууд нь газарт шигдэв
Хөндлүүдийг нь эвдэж устгав.
Хаад ба хан хөвгүүд нь
Үндэстнүүдийн дунд оров.
Хууль ч цаашид байхаа болив.
Эш үзүүлэгчид нь ЭЗЭНээс
Үзэгдэл үзэхээ бас болив.
10Сион охины ахмадууд газар сууна, чимээ алга.
Толгой дээрээ тэд шороо цацаж,
Таар юугаар өөрсдийгөө бүсэлжээ.
Иерусалимын онгон охид толгойгоо газар хүртэл гудайлгав.
11Нулимснаас болж нүд минь сүүмийж,
Ходоод минь шатан зовно.
Хотын гудамжинд үрэгдсэн багачууд нялхас,
Сүйрэн буй түмнээ хараад
Элэг минь газарт асгарав.
12Шархдан унах эрс мэт хүүхдүүд үрэгдэнэ
Шаналан, тэд эхийнхээ өвөр дээр амиа асгахдаа
“Тариа, дарс байна уу?” гэцгээнэ.
13Иерусалим охин!
Чамайг би хэрхэн зэмлэх вэ?
Чамайг би юутай зүйрлүүлэх вэ?
Онгон охин Сион оо!
Чамайг тайтгаруулж байхдаа
Чамайг би юутай адилтгах вэ?
Учир нь сүйрэл чинь далай шиг уудам аж.
Хэн чамайг эдгээж чадах вэ?
14Эш үзүүлэгчид чинь чамд зориулан
Хуурамч, тэнэг үзэгдлүүдийг харжээ.
Тэд чамайг олзноос гаргахын тулд
Хилэнцийг чинь дэлгэж эс тавьжээ,
Харин тэд чамд зориулан
Хуурамч агаад төөрүүлэх зөнгүүд үзжээ.
15Замаар өнгөрөгч бүгд чам уруу алгаа ташина.
Тэд Иерусалим охин уруу шогшрон, толгойгоо сэгсэрч,
“Үзэсгэлэн төгөлдөр, бүх дэлхийн баяр баясгалан гэгдсэн
Өнөө хот энэ мөн үү?” гэлцэнэ.
16Бүх дайсан чинь чиний эсрэг амаа том ангайв.
Тэд шогшрон, шүдээ хавирав.
“Бид залгив!
Бидний хүлээж байсан тэр өдөр нь гарцаагүй энэ өдөр мөн.
Бид хүрэв, бид үзэв” гэж тэд хэлж байна.
17ЭЗЭН зорьсноо хэрэгжүүлэв.
Эртний өдрүүдээс Өөрийн тушаасан үгээ
Тэрээр гүйцэлдүүлэв.
Тэр эс өршөөн доош чулуудаж,
Дайснуудыг чинь та нарын дээр баясгав.
Тэрээр өстнүүдийн чинь чадлыг харин өргөмжлөв.
18Тэдний зүрх Эзэн өөд хашхирч,
“Сион охины хана хэрэм ээ,
Нулимс чинь гол мэт доош өдөр шөнөгүй урсаг.
Бүү чөлөө гараг, нүд чинь бүү амраг.
19Босогтун, шөнийн харуулуудын эхэнд
Шөнөөр чангаар хашхир.
Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус мэт асга.
Өлссөнөөс болж гудамж бүрийн эхэнд үрэгдэж буй
Балчир хүүхдүүдийнхээ амийн төлөө
Түүнд гараа дээш өргө” гэнэ.
20Хараач ЭЗЭН, Үзэгтүн!
Хэнийг Та ингэв?
Эмэгтэйчүүд үр хүүхдээ,
Эрүүл төрсөн балчир хүүхдүүдээ идэх ёстой юм гэж үү?
Эзэний ариун газарт эш үзүүлэгч ба тахилч
Алуулах ёстой юм гэж үү?
21Хөгшин залуугүй гудамжинд газар хэвтэцгээжээ.
Онгон охид минь, залуус минь илдэнд унажээ.
Хилэнгийнхээ өдөр Та тэднийг устгаж,
Өршөөлгүйгээр хяджээ.
22Түгшүүр төрүүлэгчдийг минь
Тогтоосон баярын өдрүүдийнх шигээ
Тал бүрээс Та дуудав.
ЭЗЭНий хилэгнэлийн өдөрт
Зугтсан, амь гарсан хэн ч байсангүй.
Төрүүлж, өсгөсөн тэднийг минь
Дайсан үгүй хийв.

Currently Selected:

Гашуудал 2: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy