YouVersion Logo
Search Icon

Шүүгчид 1

1
Канааныг бүрэн эзэлсэнгүй
1Иошуаг нас барсны дараа Израилийн хөвгүүд ЭЗЭНээс
—Канаанчуудын эсрэг довтолж, тэдэнтэй тулалдахад хэн бидний тэргүүнд явах вэ? гэж асуусанд 2ЭЗЭН
—Иуда явах болно. Харагтун, Би уг газрыг түүний гарт өгсөн хэмээн айлдав. 3Тэгэхэд Иуда өөрийн ах Симеонд
—Надад шавгаар ногдсон миний газар уруу канаанчуудтай тулалдахаар надтай цуг яваач. Тэгвэл танд ногдсон газар уруу би ч бас явна шүү гэхэд Симеон түүнтэй хамт явлаа. 4Иуда явсанд ЭЗЭН тэдний гарт канаанчууд болон перизчүүдийг өгөв. Тэд Безект арван мянган хүнийг хүйс тэмтэрлээ. 5Тэд Безект Адони-безекийг олж, түүний эсрэг тулалдан, канаанчууд болон перизчүүдийг ялав. 6Харин Адони-безек зугтсанд тэд араас нь нэхэж бариад, гар хөлийнх нь эрхий хуруунуудыг тастав. 7Адони-безек
—Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу түүдэг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд тэр тэнд нас барлаа. 8Дараа нь Иудагийн хөвгүүд Иерусалимын эсрэг дайтаж, түүнийг эзлэн аваад, илдээр цавчиж, галдан шатаав. 9Ингэсний дараа Иудагийн хөвгүүд уулархаг нутаг, Негев ба нам газраар нутаглаж байсан канаанчуудтай тулалдахаар уруудаж иржээ. 10Тэгээд Иуда Хебронд амьдардаг байсан канаанчуудын эсрэг дайрлаа. (Хеброныг урьд нь Кириат-арба гэж нэрлэдэг байв.) Тэд Шешаи, Ахиман, Талмаи нарыг цохив. 11Улмаар тэндээсээ тэд Дебирийн оршин суугчдын эсрэг довтлов. (Урьд цагт Дебирийн нэр нь Кириат-сефер байв.) 12Калеб
—Кириат-сеферийг дайран эзэлсэн хүнд би охин Ахсагаа эхнэр болгон өгнө гэв. 13Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел түүнийг эзэлсэн тул Калеб түүнд охин Ахсагаа эхнэр болгон өгөв. 14Тэгээд Ахсаг Отниел дээр ирэхэд тэр түүнийг эцгээсээ эдлэн газар гуйхыг ятгав.#1:14 ЭЗО-д Отниел түүнийг ятгахад; Еврейд нь Отниелийг эмэгтэй ятгахад Түүнийг илжигнээсээ буухад Калеб
—Чи юу хүсээ вэ? гэж асуув. 15Тэр түүнд
—Надад ерөөлөө хайрлаач. Та надад Негевийн нутгийг өгсөн тул булгуудыг нь бас өгөөч гэв. Тийнхүү Калеб дээд, доод булгуудыг түүнд өгөв. 16Мосегийн хадам эцэг болох кен хүний удмынхан#1:16 ЭЗО-д амалекчүүд Еврейд нь хүмүүс Иудагийн хөвгүүдтэй хамт Далдуу хотоос гаран явж, Арадын өмнө оршдог Иудагийн цөлд очиж, хүмүүстэй нь хамт амьдран суужээ. 17Иуда, ах Симеонтойгоо хамт явж, Зефатад амьдарч байгаа канаанчуудыг цохиж хотыг бүрмөсөн сүйрүүлээд, тэр хотод Хорма#1:17 Хорма: евр. “сүйрэл” гэсэн утгатай. гэдэг нэр өгөв. 18Газ, Ашкелон, Екроныг тус тусынх нь харьяа нутгуудтай хамт Иуда эзлэн авлаа.#1:18–19 ЭЗО-д гэвч тэд эзэлж чадсангүй. 19ЭЗЭН Иудатай хамт байсан ба тэд уулархаг нутгийг эзлэн авав. Харин тал хөндийн хүмүүс төмөр тэрэгтэй байсан тул Иуда тэднийг хөөн зайлуулж чадсангүй. 20Тэгээд Мосегийн амласан ёсоор тэд Хеброныг Калебт өгсөнд тэрээр Анакийн гурван хөвгүүнийг тэндээс хөөж зайлуулав.
21Харин Бениамины хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөгөөгүй учраас иебусчууд энэ өдрийг хүртэл Бениамины хөвгүүдийн хамт Иерусалимд амьдарч иржээ.#Иош 15:63; 2См 5:6; 1Шс 11:4 22Үүнтэй адил, Иосефын гэрийнхэн Бетелийн эсрэг дайрахад ЭЗЭН тэдэнтэй хамт байв. 23Иосефын гэрийнхэн Бетелийг тагнав. (Энэ хотын нэрийг урьд нь Луз гэдэг байжээ.) 24Хотоос нэгэн хүнийг гарч ирэхийг туршуулууд хараад, түүнд “Бидэнд хотод орох газрыг зааж өгвөл бид чамд энэрэнгүй хандах болно” гэлээ. 25Хотод орох газрыг тэр зааж өгөхөд тэд илдний ирээр хотыг устгав. Харин өнөөх эрийг бүх гэр бүлийнх нь хамт явуулав. 26Тэр хүн хитчүүдийн нутагт очиж, нэгэн хот бариад Луз гэж нэрлэв. Тэр нь энэ өдрийг хүртэл ийнхүү нэрлэгддэг. 27Харин Манассе Бет-шеан болон түүний харьяа гацаа тосгод, Таанах болон түүний харьяа гацаа, Дорын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Иблеамын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Мегиддогийн оршин суугчдыг болон түүний харьяа гацаануудын хүмүүсийг хөөн зайлуулаагүй тул канаанчууд тэр нутагт үлдэж чадав.#Иош 17:11–13 28Израиль хүчирхэг болоод канаанчуудаар албадлагын ажил хийлгэсэн боловч тэднийг бүрмөсөн хөөн зайлуулсангүй. 29Гезерт оршин сууж байсан канаанчуудыг Ефраим хөөн зайлуулсангүй. Тиймээс канаанчууд тэдний дунд Гезерт амьдран суув.#Иош 16:10 30Китроны болон Нахалолын оршин суугчдыг Зебулун хөөн зайлуулаагүй тул канаанчууд тэдний дунд амьдарч, албадлагын ажил хийх болов. 31Акко, Сидон, Ахлаб, Ахзиб, Хелба, Афик болон Рехобын оршин суугчдыг Ашер хөөн зайлуулсангүй. 32Канаанчуудыг ашерчууд хөөгөөгүй учраас тэд уг нутагт оршин суудаг канаанчуудын дунд амьдрав. 33Нафтали нь Бет-шемешийн болон Бет-анатын оршин суугчдыг хөөн зайлуулалгүй, харин тэд уг нутгийн оршин суугчид болж канаанчуудын дунд суурьшив. Тэгээд Бет-шемеш болон Бет-анатын оршин суугчид тэдний төлөө албадлагын ажил хийх болжээ. 34Тэгтэл аморичууд Даны хөвгүүдэд хөндий тал уруу бууж ирэх боломж өгөлгүй уулархаг газар уруу тэднийг шахав. 35Херес уул, Аиалон болон Шаалбимд аморичууд суурьшиж чадсан ч Иосефын гэрийнхний гар хүчирхэгжихэд тэд албадлагын ажил хийх болов. 36Аморичуудын#1:36 ЭНО-д едомчууд Еврейд нь аморичууд нутгийн хязгаар нь Акраббимын өндөрлөг, Села ба түүнээс дээш үргэлжлэн байв.

Currently Selected:

Шүүгчид 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy