YouVersion Logo
Search Icon

Галат 1

1
Мэндчилгээ
1Хүмүүсээс бус, хүнээр ч бус, харин Есүс Христээр мөн Түүнийг үхэгсдээс амилуулсан Эцэг Бурханаар элч болсон Паул би 2бас надтай хамт буй ах дүүс бүгдээс Галатын чуулгануудад. 3Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл хийгээд амар амгалан нь та нарт байх болтугай. 4Бидний Бурхан бөгөөд Эцэгийн хүслээр одоогийн ёрын муу энэ үеэс биднийг гэтэлгэхийн тулд бидний нүглийн учир Есүс Христ Өөрийгөө өгсөн юм. 5Алдар нь үеийн үед Бурханд байх болтугай. Амен.
Өөр сайнмэдээ гэж үгүй
6[Христийн] нигүүлслээр#1:6 ЗБ-т Түүний нигүүлслээр та нарыг дуудсанаас ялгаатай сайнмэдээ уруу та нар ийм түргэн эргэсэнд би гайхаж байна. 7Өөр сайнмэдээ гэж үгүй. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайнмэдээг гуйвуулахыг хүсэж байна. 8Харин бид ч, эсвэл тэнгэрийн зарлага элч ч гэсэн бидний [та нарт] тунхагласнаас өөр сайнмэдээг тунхаглавал тэрээр хараагдаг. 9Бид урьд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хүлээж авснаас чинь өөр сайнмэдээг хэн нэгэн та нарт тунхаглавал тэр хараагдаг. 10Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханыхыг уу? Эсвэл би хүмүүст таацуулах уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол би Христийн зарц биш байх байсан.
Паулыг Бурхан дуудсан нь
11Ах дүү нар аа, миний тунхагласан сайнмэдээ нь хүнийх биш гэдгийг би та нарт мэдэгдэж байна. 12Би үүнийг хүнээс аваагүй, хүнээр ч заалгаагүй. Харин Есүс Христийн илчлэлээр хүлээж авсан билээ. 13Учир нь иудеизм#1:13 иудеизм: Иудейн шашны зан үйл. доторх миний урьдын амьдралын хэв маяг болон хэрхэн Бурханы чуулганыг хэт хавчиж, устгахыг оролдож байсныг минь та нар дуулсан.#Үйл 8:3, 22:3–5, 26:9–11 14Би өвөг дээдсийнхээ ёс заншилд дэндүү зүтгэгч байж, нутаг нэгт нас чацуутан олныхоо дунд иудеизмд илүүтэй товойж байсан юм. 15Харин эхийн хэвлийд байхаас минь сонгон тусгаарлаж, нигүүлслээрээ дуудсан Тэрээр намайг таалж,#Үйл 9:3–9,26–30, 22:6–10, 26:13–18 16Хүүгээ миний дотор илчилснээр Түүнийг би харийнхны дунд тунхагладаг юм. Тэр даруй би мах цустай хэнтэй ч зөвлөсөнгүй, 17Иерусалим уруу, надаас өмнө элч байсан тэр хүмүүс уруу ч явсангүй, харин Арабт очоод, Дамаскт дахин нэг эргэж ирсэн. 18Тэгээд гурван жилийн дараа би Кефтэй уулзахаар Иерусалим уруу явж, арван тав хоног түүнтэй хамт байлаа. 19Гэвч Эзэний дүү Иаковаас#1:19 эсвэл харсан ганц нь зөвхөн Иаков байсан. өөр бусад элч нарыг би хараагүй. 20(Бичиж буй зүйлийн тухайд, үзэгтүн, Бурханы өмнө би худал эс хэлэв.) 21Дараа нь би Сири, Киликийн нутгуудаар явсан. 22Христ дорх Иудейн чуулгануудад би зүсээрээ харин танигдаагүй л байлаа. 23Тэд “Биднийг хавчиж байсан хүн, тэр үед устгах гэсэн итгэлээ эдүгээ өөрөө тунхаглаж байна” гэдгийг л зөвхөн сонссоор байсан. 24Тэд надаас болоод Бурханыг алдаршуулж байсан юм.

Currently Selected:

Галат 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy