YouVersion Logo
Search Icon

Номлогчийн үгс 1

1
Номлогч хааны эргэцүүлэл
1Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс оршвой.
2Номлогч,
“Хоосноос хоосон агаад хоосны хоосон,
Бүгд хоосон ажээ” гэнэ.
3Наран доор зүтгэх хүмүүний
Хамаг зүтгэл өөрт нь ямар ашигтай юм?
4Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр
Газар дэлхий эгнэгт байдгаараа л.
5Наран мандсаар, нар жаргасаар
Манддаг тэр л газрынхаа зүг яарсаар л.
6Өмнө тийш үлээх салхи умар тийш эргэсээр
Өнөөх л салхи эргэлдэн эргэлдсээр
Өөрийнхөө тойрогт эргэж ирсээр
7Далайд бүх гол цутгавч, далай эс дүүрнэ.
Дахин урсахын тулд эхэлсэн тэр газар уруугаа гол ус урссаар.
8Хамаг юм амаргүй, хамж хэлж барахгүй
Харах нүд ханахгүй,
Чагнах чих дүүрэхгүй.
9Байсан юм бахь байдгаараа
Хийсэн юмаа хийдэг л хэвээрээ.
Наран доор нэг ч шинэ юм алга.
10Хараач, энэ шинэ зүйл байна гэхээр юмс
Хаа нэгтээ байна уу?
Аанай л биднээс өмнөх
Аль эрт байсан л зүйл байна.
11Өмнийнхөн дурсагдах нь үгүй
Хожмынхон ч дараагийнхандаа эс дурсагдмуй.
Мэргэн ухааныг хайх нь хоосон
12Номлогч би Иерусалим дахь Израилийн хаан байв. 13Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би сэтгэл оюунаа зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн бэрх үүрэг буюу. 14Наран доор хийгддэг бүхнийг би үзвээс бүгд л хоосон агаад салхи хөөцөлдсөн хэрэг байх нь тэр.
15Муруйсан нь тэгш эс болох, нэгэнт үгүйг тоолж үл чадах.
16Би зүрхэндээ ярин “Иерусалимд надаас өмнө байсан бүх хүнээс ч илүү мэргэн ухааныг би арвижуулан нэмэгдүүлэв. Оюун бодлоороо үлэмж мэргэн ухаан хийгээд мэдлэгийг олж авав” гэв.#1Ха 4:29–31 17Тэнэг мунхаг ба мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориулав. Энэ нь мөн л салхи хөөцөлдсөн хэрэг болохыг би танив.
18Мэргэн ухаан их бөгөөс зовлон ихдэх, мэдлэг арвижих аваас шаналал нэмэгдэх.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy