YouVersion Logo
Search Icon

Үйлс 8

8
1Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа.
Чуулганыг Саул хавчсан нь
Тэр өдөр Иерусалим дахь чуулганы эсрэг хүчтэй хавчлага өрнөв. Элч нараас бусад нь бүгд Иудей ба Самарийн нутгуудаар тархав. 2Стефаныг сүсэгтэй эрчүүд хөдөөлүүлж, түүний хойноос ихэд гашуудан уйлцгаажээ. 3Харин Саул айлаас айлд орж эр, эм гэлгүй баривчлан шоронд хийж чуулганыг тарамдуулж байлаа.#Үйл 22:4–5, 26:9–11
Филип Самарид номлов
4Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв. 5Филип Самарийн хотод#8:5 ЗБ-т төв хотод ирж, тэдэнд Христийг тунхаглав. 6Хурсан олон Филипийн үйлдэж байсан тэмдгүүдийг харж, сонсож, санал нэгтэйгээр яриаг нь анхаарч байлаа. 7Учир нь бузар сүнстэй олноос тэдгээр нь чанга дуугаар хашхиран зайлж байсан юм. Саа өвчтэй болон эрэмдэг олон эдгэрч байв. 8Тэр хот үлэмж баяр баясалтай байв.
9Симон гэгч нэгэн эр өөрийгөө агуу нэгэн хэмээн хотод илбэ үзүүлэн, самаричуудыг урьд нь гайхшруулж байжээ. 10Тэд их багагүй бүгдээрээ түүнд анхаарал хандуулж,
—Агуу хэмээгдэх Бурханы хүч чинь энэ л байна гэцгээдэг байж. 11Тэр удаан хугацааны турш тэднийг гайхшруулж байсан тул тэд түүнийг анхаардаг байжээ. 12Харин Бурханы хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайнмэдээг тунхагласан Филипт итгэсэн эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч баптисм хүртэж байлаа. 13Симон ч бас итгэсэн бөгөөд баптисм хүртээд Филипийг дагах болж, гайхамшиг болон тэмдгүүд үйлдэгдэхийг хараад, гайхаж хоцордог байв.
14Бурханы үгийг Самари хүлээн авсныг Иерусалим дахь элч нар сонсоод Петр, Иохан нарыг тэдэн уруу илгээв. 15Тэд ирж, тэдэнд Ариун Сүнсийг авахуулахын төлөө залбирчээ. 16Учир нь тэдний хэнд ч Ариун Сүнс хараахан буугаагүй байсан бөгөөд тэд Эзэн Есүсийн нэрээр зөвхөн баптисм хүртсэн байжээ. 17Тэгээд тэр хоёр тэдэн дээр гараа тавихад тэд Ариун Сүнсийг хүлээн авч байлаа. 18Элч нарын гар тавилтаар Ариун Сүнс өгөгдөж буйг ажигласан Симон тэр хоёрт мөнгө өгч
19Энэ эрх мэдэлээ бас надад өгөөч. Тэгвэл би гараа тавьсан хүн бүрийг Ариун Сүнстэй болгоно шүү дээ гэв. 20Гэвч Петр түүнд
—Бурханы бэлгийг чи мөнгөөр авч болно гэж санасан тул мөнгө чинь чамтай хамт мөхөг. 21Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг ч, оролцоо ч байхгүй. 22Энэ ёр муугаа гэмшиж Эзэнд залбир. Зүрхний чинь хар санаа уучлагдаж болох юм. 23Учир нь хор шар, зүй бусын хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ. 24Симон хариуд нь
—Саяны таны хэлсэн бүхэн надад бүү учраасай гэж миний төлөө та нар өөрсдөө Эзэнд залбирч өгөөч гэв.
25Тэд чин сэтгэлээсээ Эзэний үгийг гэрчилж тунхаглаад Иерусалимд буцсан бөгөөд мөн Самарийн олон тосгонд сайнмэдээг тунхаглав.
Филип ба Етиопын тайган амбан
26Харин Эзэний тэнгэрэлч, Филипт
—Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш#8:26 өмнө зүг тийш эсвэл үд дунд яв гэлээ. (Энэ нь цөлийн зам)#8:26 эсвэл хүмүүсийн явахаа больсон зам 27Тэр ч босоод явав. Тэгтэл харагтун, Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Етиопын тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд, 28буцан явж байжээ. Тэр тэргэндээ суун, эш үзүүлэгч Исаиаг уншиж явав. 29Филипт Сүнс
—Тэр тэргийг гүйцэн оч гэв. 30Гүйн очтол, өнөөх амбан эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж байх нь Филипт сонсдов. Тэгээд түүнээс
—Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэхэд 31тэр
—Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн чадах билээ? гээд Филипийг тэргэндээ суухыг гуйв. 32Түүний уншиж байсан Бичвэрийн хэсэг гэвэл,#Иса 53:7–8 (LXX)
“Тэр нядлагдах хонь мэт
хөтлөгдсөн бөгөөд
Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг
Амаа ч Тэр нээгээгүй юм.
33Тэр басамжлал, доромжлолд
шийтгэгдсэн.
Хэн Түүний угсаатай
хамаатай болох вэ?
Учир нь Түүний амь
дэлхийгээс зайлуулагдсан юм” гэсэн нь аж.
34Мөнөөх тайган хүн, Филипт
—Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Надад хэлж өгөөч гэсэнд 35Филип ам нээн тэрхүү Бичвэрээс эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өгөв. 36Тэд замаар явсаар устай газар хүрч иржээ. Тайган хүн
—Хараач, ус байна. Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ гэв. 37[Филип
—Хэрэв чи бүх зүрхээрээ итгэвэл, болно гэсэнд тэр
—Есүс Христ Бурханы Хүү мөн гэдэгт би итгэж байна гэж хариулав.]#8:37 ЗБ-т хаалт дахь эшлэл байхгүй. 38Тэгээд тэрээр тэргийг зогсоохыг тушаан тэд хоёул ус уруу орж, Филип түүнд баптисм хүртээжээ. 39Тэд уснаас гарч ирэх үед Эзэний Сүнс Филипийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй хэдий ч баяр баясалтайгаар замд гарчээ. 40Харин Филип Азотод ирснээ мэдэв. Тэр Кайсарид хүртэлээ дайран гарсан бүх хотуудад сайнмэдээг тунхагласаар явлаа.

Currently Selected:

Үйлс 8: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy