YouVersion Logo
Search Icon

Үйлс 11

11
Петр Иерусалимын сүмд тайлагнав
1Бурханы үгийг харийнхан ч бас хүлээн авсныг элч нар болон Иудей даяарх ах дүүс сонсоцгоов. 2Петрийг Иерусалимд ирэхэд, хозлуулснууд нь түүнтэй мэтгэлцэж
3Чи хозлуулаагүй эрчүүд дээр очиж, тэдэнтэй хамт хооллов гэжээ. 4Харин Петр тэдэнд дэс дараатай ийн тайлбарлав.
5Иоппа хотод залбирч байхдаа би хэт хөөрөлд автаж, том бүтээлэг мэт сав тэнгэрээс доошилсоор дөрвөн өнцгөөрөө яг над дээр буун ирэх үзэгдлийг харав. 6Би ажиглан харахад тэнд газрын дөрвөн хөлт амьтад, зэрлэг араатнууд, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байлаа. 7Мөн би “Петр ээ, бос. Нядлаад ид” гэх дууг сонсов. 8Харин би “Эзэн, яасан ч үгүй. Бузар хийгээд цэвэр бус зүйл миний аманд хэзээ ч орж байсангүй” гэхэд 9тэнгэрээс гарах дуу хоёр дахиа “Бурханы цэвэр болгосныг бузар гэж бүү үз” гэв. 10Энэ нь гурав дахин давтагдаад бүгд тэнгэр өөд буцаад өргөгдсөн. 11Гэтэл тэр үед байсан айлын минь#11:11 ЗБ-т бидний байсан үүдэнд гурван хүн ирсэн нь Кайсариас над уруу илгээгдэгсэд ажээ. 12Эргэлзэлгүй тэдэнтэй явахыг Сүнс надад хэлсэн юм. Надтай хамт энэ зургаан ах дүү явсан бөгөөд бид ч тэр хүний гэрт очив. 13Тэрээр гэрт нь тэнгэрэлчийн зогсож, Иоппа уруу хүн илгээн Симон буюу Петрийг авчруул. 14Чамайг болон гэрийнхнийг чинь бүгдийг нь аврах үгийг тэр чамд ярина гэхийг хэрхэн харснаа бидэнд ярив. 15Намайг ярьж эхлэхэд Ариун Сүнс анх бидэн дээрх шиг тэдэн дээр бас буулаа. 16Тэгэхэд би “Иохан усаар баптисм хүртээсэн бол харин та нар Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэсэн Эзэний үгийг санав.#Үйл 1:5 17Эзэн Есүс Христэд итгэсний дараа бидэнд өгсний адил бэлгийг Бурхан тэдэнд өгч байгаа бол Бурханд саад болох би гэгч хэн билээ? гэв. 18Тэд үүнийг сонсоод, дуугүй болж, Бурханыг алдаршуулан
—Амь өгөх гэмшлийг Бурхан бас харийнханд соёрхжээ гэцгээв.
Антиох дахь чуулган
19Стефаны улмаас өрнөсөн хавчлагаас болж тархагсад иудейчүүдээс өөр хэнд ч үгийг ярилгүйгээр Фойник, Кипр мөн Антиох хүртэл явсан ажээ.#Үйл 8:1–4 20Харин тэдний зарим нь буюу Кипр болон Курений хүмүүс Антиохт ирээд гректэнгүүдтэй#11:20 ЗБ-т грек хэлт еврейчүүд эсвэл грек хэлт хүмүүс ч ярьж, Эзэн Есүсийг тунхаглаж байв. 21Эзэний мутар тэдэнтэй хамт байсан ба үй олон итгэж, Эзэн өөд эргэж байлаа. 22Тэдний тухай яриа Иерусалим дахь чуулганы сонорт хүрч, тэд ч Барнабыг Антиох хүртэл явуулахаар илгээв. 23Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрхээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ. 24Барнаб бол сайн хүн бөгөөд итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн нэгэн байв. Ингээд үй олон Эзэнд нэмэгдэв. 25Тэгээд тэр Саулыг олохоор Тарс уруу явжээ. 26Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулан ирэв. Ийнхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж, олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаагаа Христитгэгчид гэж нэрлэх болов.
27Энэ өдрүүдэд Иерусалимаас Антиохт хэдэн эш үзүүлэгчид иржээ. 28Тэдний нэг Агаб гэгч босож, Сүнсээр зааварчлагдан
—Бүх дэлхийг хамарсан их өлсгөлөн болно гэж хэлэв. Энэ өлсгөлөн Клаудын хаанчлалын үед болжээ.#Үйл 21:10 29Тэгээд Иудейд суух ах дүү нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв. 30Түүнийгээ Барнаб, Саул хоёрын гараар ахлагчдад илгээжээ.

Currently Selected:

Үйлс 11: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy