YouVersion Logo
Search Icon

Үйлс 1

1
Ариун Сүнсийг амласан тухайд
1Теофил оо,#Лк 1:1–4 би эхнийхээ номд, Есүсийн юу үйлдэж, сургаж эхэлснээс авахуулан, 2сонгосон элч нартаа Ариун Сүнсээр дамжуулж захирамж өгөөд дээш өргөгдөн одсон өдөр хүртэлх бүгдийг бичсэн билээ. 3Зовлон эдэлснийхээ дараа Тэр амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын тухай айлдаж байв. 4Тэгээд элч нарыг цуглуулан,#1:4 эсвэл тэднийг цуглах үед эсвэл Тэрээр тэдэнтэй хамт байхдаа эсвэл тэдэнтэй хамт хооллож байхдаа Иерусалимыг үл орхиж, Эцэгийн амласныг хүлээхийг тушаан “Надаас та нар үүнийг сонссон билээ.#Лк 24:49 5Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэжээ.#Мт 3:11; Мк 1:8; Лк 3:16; Иох 1:33
Есүс тэнгэр өөд авагдсан нь
6Тэгээд, цуглагсад Түүнээс
—Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд 7Тэр тэдэнд
—Эцэг Өөрийн эрх мэдлээр тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш. 8Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.#Мт 28:19; Мк 16:15; Лк 24:47–48
9Тэр ийнхүү айлдаад тэднийг харсаар байтал дээш өргөгдөж, үүл Түүнийг тэдний хараанаас авч одов.#Мк 16:19; Лк 24:50–51 10Түүний одохыг харж тэнгэр өөд гөлрөн байтал, гэнэт тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр хүн зогсоод, 11хэлсэн нь
—Галилын эрчүүд ээ, та нар юунд тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс тэнгэр өөд явсныг нь та нар харсан лугаа адил мөн тийн буцаж ирнэ гэв.
Маттиа Иудасыг орлов
12Тэгээд тэд Иерусалимаас Амралтын өдрийн аяллын зайтай байх Чидун гэдэг уулаас Иерусалимд буцав. 13Тэд орж ирээд, буудаллаж байсан өрөөндөө орохоор дээшээ гарцгаав. Тэд бол Петр, Иохан, Иаков, Андрей, Филип, Томас, Бартоломай, Матай, Алфайн Иаков, Зеалотын Симон мөн Иаковын Иудас нар билээ.#Мт 10:2–4; Мк 3:16–19; Лк 6:14–16 14Хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нартай тэд нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.
15Энэ өдрүүдэд Петр (тэнд хурсан олон болох зуун хориод) ах дүүсийн дунд босоод
16Ахан дүүс ээ! Есүсийг баривчлагсдыг газарчлан ирсэн Иудасын тухайд Давидын амаар Ариун Сүнс урьдаас хэлсэн тэрхүү Бичвэр биелэгдэх ёстой байв. 17Учир нь тэр бидэнтэй хамт байж, бидний албыг хуваалцаж байлаа. 18(Тэрээр зүй бусын төлөөсөнд авсан газраа, түрүүлгээ харж унан хэвлийгээ ярж, гэдэс дотор нь цувжээ.#Мт 27:3–8 19Үүнийг нь Иерусалимд оршин суугч бүхэн мэдсэн агаад уг талбайг өөрсдийнхөө хэлээр Хакелдамах буюу Цуст талбай гэж нэрлэжээ). 20Энэ нь Дуулал номд#Дуу 69:25, 109:8
“Түүний орон гэр нь эзгүйрч,
Тэнд нь хэн ч бүү сууг”
гээд,
“Харгалзах үүргийг нь өөр нэгэн аваг”
гэж бичигджээ. 21Иймээс Эзэн Есүс бидний дунд амьдарч байх үеийн туршид бидэнтэй цуг дагаж явсан эрчүүдээс буюу 22Иоханы баптисмаас#1:21–22 эсвэл Иохан баптисмаа тунхагласнаас эсвэл Иохан Түүнд баптисм хүртээснээс эхлэн Түүнийг бидний дундаас өргөгдөн дээш гарсан тэр өдрийг хүртэл бидэнтэй хамт байгсдаас нэг нь бидний хамт, Түүний амиллын гэрч болох хэрэгтэй байна гэв.#Мт 3:16; Мк 1:9, 16:19; Лк 3:21, 24:51 23Ингээд тэд Барсаб гэгдэх (Иуст ч гэгддэг) Иосеф, Маттиа хоёрыг гарган 24залбирч
—Бүгдийн зүрхийг мэдэгч Эзэн Та энэ хоёрын хэнийг сонгож байгаагаа харуулаач. 25Өөрийнхөө газарт очихоор үйлчлэл ба элчийн албыг орхиод одсон Иудасын үүргийг хэн хаших вэ? хэмээгээд, 26тэд тэр хоёрын төлөө шавга хаясанд шавга нь Маттиа дээр бууж, тэрээр арван нэгэн элч нарын хамт тоологдох болжээ.

Currently Selected:

Үйлс 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy