YouVersion Logo
Search Icon

1Иохан 1

1
Амийн Үг
1Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн амийн Үгийн тухай.#Иох 1:1 2Тэрхүү амь нь илчлэгдсэн, Эцэгтэй хамт байсан бөгөөд бидэнд илчлэгдсэн мөнх амийг бид үзсэн, мөн та нарт гэрчилж, тунхаглаж байна.#Иох 1:14 3Бид үзсэн, сонссоноо та нарт мөн тунхагласнаар та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэхээр бид Эцэг ба Түүний Хүү Есүс Христтэй нөхөрлөнө. 4Баяр баясгалангаа#1:4 ЗБ-т баясгаланг чинь гүйцэд болгоё гэсэндээ бид үүнийг бичлээ.
Бурхан бол гэрэл
5Бурхан бол гэрэл, Түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь бидний Түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна. 6Бид Бурхантай нөхөрлөдөг гэж яриад, харанхуйд алхваас бид худал хэлдэг, үнэнийг үйлддэггүй ажээ. 7Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биентэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ. 8Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. 9Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ. 10Бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидэнд Түүний үг алга.

Currently Selected:

1Иохан 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy