YouVersion Logo
Search Icon

1Шастир 1

1
Адамаас Абрахам хүртэл
(Эх 5:1–32; 10:1–32; 11:10–26)
1Адам, Сет, Енош, 2Кенан, Махалалел, Иаред, 3Енох, Метусела, Ламех, 4Ноа, Шем, Хам, Иафет.
5Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар, 6Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Дифат, Тогарма нар билээ. 7Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм.
8Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар бөгөөд 9Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар юм. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар юм. 10Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ. 11Мизраимаас луд, анам, лехаб, нафтух, 12патрус, каслу, кафторчууд гарсан юм. Тэднээс филистчүүд гарчээ. 13Канаан нь ууган хүү Сидон болон Хитийг төрүүлээд мөн 14иебус, амори, гиргаш, 15хиви, арки, сини, 16арвад, земар ба хаматчуудыг төрүүлжээ.
17Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам, Уз, Хул, Гетер, Мешех юм. 18Арпахшад нь Шелаг, Шела нь Еберийг төрүүлжээ. 19Еберт хоёр хөвгүүн төрсөн бөгөөд нэг нь дэлхий хуваагдах тэр үед төрсөн учир түүнд Пелег#1:19 Пелег: евр. “хуваагдал” гэдгээс гаралтай. гэдэг нэр өгчээ. Түүний дүүгийн нэр нь Иоктан билээ. 20Иоктан нь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера, 21Хадорам, Узал, Дикла, 22Ебал, Абимаел, Шеба, 23Офир, Хавила, Иобаб нарыг төрүүлсэн бөгөөд эд цөм Иоктаны хөвгүүд ажээ.
24Шем, Арпахшад, Шела, 25Ебер, Пелег, Реу, 26Серуг, Нахор, Тера, 27Абрам энэ бол Абрахам.
Абрахамаас Иаков хүртэл
(Эх 25:12–16; 36:1–19; 36:20–41)
28Абрахамын хөвгүүд нь Исаак, Ишмаел билээ.
29Тэдний уг угсааг тоочвол, Ишмаелын ууган хүү нь Небаиот байсан бөгөөд удаах нь Кедар, Адбеел, Мибсам, 30Мишма, Дума, Масса, Хадад, Тема, 31Иетур, Нафиш, Кедема нар юм. Эд Ишмаелын хөвгүүд билээ.
32Абрахамын татвар эм Кетурагийн төрүүлсэн хөвгүүд нь Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нар байв. Иокшаны хөвгүүд нь Шеба, Дедан юм. 33Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа нар билээ. Эд бүгд Кетурагийн хөвгүүд юм.
34Абрахам нь Исаакийг төрүүлсэн. Исаакийн хөвгүүд нь Есав, Израиль нар.
35Есавын хөвгүүд нь Елифаз, Реуел, Иеуш, Иалам, Кора нар билээ. 36Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефи, Гатам, Кеназ, Тимна, Амалек нар. 37Реуелийн хөвгүүд нь Нахат, Зера, Шамма, Мизза нар билээ. 38Сеирийн хөвгүүд нь Лотан, Шобал, Зибеон, Ана, Дишон, Езер, Дишан нар юм. 39Лотаны хөвгүүд нь Хори, Хомам нар бөгөөд Лотаны эгч нь Тимна юм. 40Шобалын хөвгүүд нь Алиан, Манахат, Ебал, Шефи, Онам билээ. Зибеоны хөвгүүд нь Аиа, Ана билээ. 41Анагийн хүү нь Дишон бөгөөд Дишоны хөвгүүд нь Хамран, Ешбан, Итран, Херан билээ. 42Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Иаакан билээ. Дишаны хөвгүүд нь Уз, Аран билээ.
43Израилийн хөвгүүдийг хэн нэгэн хаан захирахаас өмнө Едомын газар нутгийг захирсан хаад нь эдгээр болно. Беорын хүү Бела нь Едомын хаан болсон бөгөөд түүний хотыг Динхаба гэдэг байжээ. 44Бела үхэж, Бозрагийн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болжээ. 45Иобаб үхэж, теманчуудын нутгаас гаралтай Хушам түүний оронд хаан болсон билээ. 46Хушам үхэж Моабын талд мидианчуудыг цохисон Бедадын хүү Хадад түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Авит гэдэг байв. 47Хадад үхэхэд Масрекагийн Самла түүний оронд хаан болжээ. 48Самла үхэхэд Евфрат мөрний эргийн Рехоботын Шаул түүний оронд хаан болсон юм. 49Шаул үхэж, Ахборын хүү Баал-ханан оронд нь хаан болов. 50Баал-ханан үхэхэд Хадад түүний оронд хаан болсон бөгөөд хотыг нь Паи гэдэг байв. Түүний эхнэрийн нэр Мехетабел бөгөөд тэр Ме-Захабын Матредын охин байв. 51Дараа нь Хадад үхсэн билээ. Едомын захирагчид нь захирагч Тимна, захирагч Алиа, захирагч Иетет 52захирагч Охолибама, захирагч Ела, захирагч Пинон, 53захирагч Кеназ, захирагч Теман, захирагч Мибзар, 54захирагч Магдиел, захирагч Ирам нар байв. Эд Едомын захирагчид байсан юм.

Currently Selected:

1Шастир 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy