1
Марк 10:45
Ариун Библи 2013
АБ2013
Учир нь Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.
Paghambingin
I-explore Марк 10:45
2
Марк 10:27
Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж хэлэв.
I-explore Марк 10:27
3
Марк 10:52
Есүс түүнд —Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэсэнд тэрээр тэр даруй дахин хараа орж, Есүсийг замд нь дагалаа.
I-explore Марк 10:52
4
Марк 10:9
Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэлээ.
I-explore Марк 10:9
5
Марк 10:21
Есүс түүнийг ширтэн харж, хайрлан —Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн гэсэн бүхнээ зарж, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ.
I-explore Марк 10:21
6
Марк 10:51
Есүс түүнд —Өөрсдийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэхэд сохор эр Түүнд —Рабуни, (Багш гэсэн утгатай) намайг дахин хардаг болгооч гэв.
I-explore Марк 10:51
7
Марк 10:43
Харин та нарын дунд бүү ийм байг. Хэн чинь та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог.
I-explore Марк 10:43
8
Марк 10:15
Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хүн тийш ер орохгүй гэжээ.
I-explore Марк 10:15
9
Марк 10:31
Харин эхэнд байгаа олон нь сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх болох болно гэлээ.
I-explore Марк 10:31
10
Марк 10:6-8
Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн. Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг махбод юм.
I-explore Марк 10:6-8
Home
Biblia
Mga Gabay
Mga Palabas