Хайлтийн үр дүн: mercy
Еврей 4:16 (АБ2013)
Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгооё.
Иаков 2:13 (АБ2013)
Учир нь өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг.
Гашуудал 3:22 (АБ2013)
ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй Өршөөл юунд нь төгсгөл үгүй.
Гашуудал 3:23 (АБ2013)
Өглөө бүр энэ нь цоо шинэ. Таны итгэлт байдал юутай аугаа вэ.
Ефес 2:4 (АБ2013)
биднийг хайрласан аугаа хайраараа өршөөлөөр баян Бурхан маань
Ефес 2:5 (АБ2013)
алдаа зөрчил дотроо үхсэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ.
Дуулал 51:1 (АБ2013)
Бурхан, хайр энэрлийнхээ учир Намайг нигүүлсээч. Арвин их өршөөлийнхөө учир Гэмт үйлдлийг минь арилгаач.
Ефес 2:8 (АБ2013)
Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд
Лук 6:36 (АБ2013)
Эцэг чинь өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай.
Тит 3:5 (АБ2013)
Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин өршөөлийнхөө дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний шинэчлэлээр аварсан юм.
Дуулал 51:2 (АБ2013)
Хилэнцээс минь намайг олонтаа угааж, Нүглээс минь намайг цэвэрлээч.
Гашуудал 3:24 (АБ2013)
“ЭЗЭН миний хувь” гэж Амин сэтгэлээсээ Би өгүүлдэг “Түүнд л хамаг найдлага минь буй”
Мика 6:8 (АБ2013)
Юу нь сайн болохыг, Хүн минь чамд Тэр айлдсан. Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантай даруухнаар алх гэхээс өөр Юуг Тэр чамаас шаарддаг вэ?
Лук 6:35 (АБ2013)
Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал чинь агуу болоод та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болон ёрын муу хүмүүст ч аятайхан ханддаг юм.
Ром 9:15 (АБ2013)
Учир нь Тэр Мосед «Би өршөөх хүнээ өршөөнө. Би өрөвдөх хүнээ өрөвдөнө» гэж айлдсан юм.
Ром 9:16 (АБ2013)
Ингэхлээр энэ нь хүсдэг эсвэл хичээдэг хүнээс биш, харин өршөөлт Бурханаас хамаардаг ажгуу.
Ефес 2:6 (АБ2013)
Есүс дотор биднийг Түүгээр амилуулж, Түүнтэй хамт тэнгэрлэг оршихуйд суулгасан
1Тимот 1:16 (АБ2013)
Тиймээс мөнх амийн төлөө Өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайл болгон Есүс Христ төгс тэвчээрээ эхлээд надад харуулснаар би өршөөлийг олж авсан юм.
Еврей 4:15 (АБ2013)
Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөсдлийг өрөвдөж эс чадах тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ.
Иаков 2:12 (АБ2013)
Эрх чөлөөний хуулиар шүүгдэх ёстойчууд шиг тийнхүү ярь, тийнхүү үйлд.
1Петр 1:3 (АБ2013)
Эзэн Есүс Христийн маань Бурхан ба Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу өршөөлөөр, үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдвар өөд,
Дуулал 103:8 (АБ2013)
ЭЗЭН өрөвч, нигүүлсэнгүй, Уурлахдаа удаан, Хайр энэрлээр элбэг баян.
Дуулал 103:10 (АБ2013)
Хилэнцэд минь тааруулан Хандаагүй билээ, Тэрээр бидэнд Гэм буруугаар маань ч Хариулаагүй билээ, бидэнд.
Дуулал 103:11 (АБ2013)
Учир нь тэнгэр нь газрын дээгүүр өндөрт байдаг шиг Түүнээс эмээгчдэд энэрэл хайр нь агуу их.
Дуулал 103:12 (АБ2013)
Өрнө нь дорноос хол байдаг адил Гэмт үйлдлийг маань биднээс Тэрээр тийн холдуулсан.