Хайлтийн үр дүн: honor

Ром 12:10 (АБ2013)

Ах дүүсийн хайраар бие биенээ хайрла. Бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл.

Сургаалт үгс 21:21 (АБ2013)

Зөвт байдал, хайр энэрлийг мөшгөвөөс Амь, зөвтөл, алдрыг олох.

Ром 12:1 (АБ2013)

Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн.

Ром 12:9 (АБ2013)

Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав.

Ром 12:12 (АБ2013)

Найдвар дор баярла, зовлон дор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул,

Ром 12:15 (АБ2013)

Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.

Ром 12:19 (АБ2013)

Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ.

Ром 12:21 (АБ2013)

Мууд бүү дийлд, мууг харин сайнаар дийл.

1Коринт 6:19 (АБ2013)

Та нарын бие бол Бурханаас та нарт буй, дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм бөгөөд та нар ч өөрсдөө өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу?

1Коринт 6:20 (АБ2013)

Та нарыг үнэтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурханыг алдаршуул.

Филиппой 2:3 (АБ2013)

Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж,

Филиппой 4:8 (АБ2013)

Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа.

Колоссай 3:23 (АБ2013)

Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө чин зүрхнээсээ хийгтүн.

1Петр 5:6 (АБ2013)

Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө.

Дуулал 46:10 (АБ2013)

Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, Дэлхийд өргөмжлөгдөнө.

Сургаалт үгс 3:5 (АБ2013)

Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод.

Сургаалт үгс 3:6 (АБ2013)

Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.

Сургаалт үгс 3:7 (АБ2013)

Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бол ЭЗЭНээс эмээ, ёрын муугаас эргэ.

Матай 13:57 (АБ2013)

Тэд Түүнд бүдрэн унтууцахад Есүс тэдэнд —Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, гэрийнхнээсээ өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав.

Матай 15:4 (АБ2013)

Бурхан “Эцэг, эхээ хүндэл”, “Эцэг, эхээ хараагч нь үхэх ёстой” гэж айлдсан.

Матай 15:8 (АБ2013)

“Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг.

Марк 6:4 (АБ2013)

Есүс тэдэнд —Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, төрөл садангийнхаа дунд болон гэрийнхнээсээ өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав.

Лук 14:11 (АБ2013)

Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.

Иохан 5:23 (АБ2013)

Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй.

Иохан 12:26 (АБ2013)

Надад үйлчлэх нь Намайг дага. Би хаана байна, Миний зарц бас тэнд байх болно. Надад үйлчилбэл тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.