" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар

Библиэс унш // 1-р хэсэг: Энэ нь хэрхэн бидэнд хүрсэн бэ?
Энэ түүх бол үнэхээр хүчирхэг түүх мөн. Бурханы сонгогдсон хүмүүсийн талаар болон алагдахаас нь богинохон хугацааны өмнө үйлдэгдсэн Түүний ялалтын түүхүүдийг давтан ярьсан хүмүүсийн шилдэг жишээнүүдийн нэг бол Стефан мөн. Итгэлийнхээ төлөө дүүжлэгдсэн, чулуугаар шидэгдсэн, хэрцгийгээр тамлагдан алагдсан хүмүүсийн талаар бидний мэдэх тоо томшгүй түүхүүд байдаг. Эдгээр хүмүүс энэ бүхнийг давж гарсан учир нь тэд үнэхээр гайхамшигтай бас амьдралыг өөрчлөхүйц зүйлсийг нүдээр үзсэн байсан.
Хэрэв Есүсийн түүх нь Түүнийг цовдлогдохоос өмнө Түүнийг дагаж байсан хүмүүсийн санаанаасаа зохиосон түүх юм бол, энэ бол үнэхээр тоглоом шоглоом болохыг нь хүлээн зөвшөөрөлгүйгээр эдгээр хүмүүс тийм зовлонтой үхэлтэй нүүр тулахад бэлэн байсан гэдэгт итгэхийн аргагүй. Хэдэн мянган жилийн туршид хэдэн сая хүмүүс өөрсдийгөө золиосолсон талаар Библи дээр гардаг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн нэрд гарсан ном хэвээр үлдсэн. Бурханы үг бол үнэхээр гайхамшигтай.
Хэрэгжүүлэх алхмууд: Бид хүнд хэцүү зүйлстэй амьдралд тулгарах үедээ, ирэх үеүүдэд үе дамжин ирсэн итгэлээ сахихын тулд бүхий л зүйлсээ эрсдэлд оруулсан Стефаны нэгэн адил эрэгтэй эмэгтэй хүмүүсийг санах ёстой.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойгоор бүтээгдсэн.
More
We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church