Төлөвлөгөөний мэдээлэл

" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар

"The Other Six" Devotional Series

40-с 14 дахь өдөр

Библи унших // 2-р хэсэг: Бурханы Үгийн хүч

Иеремиа маш их урам зоригтойгоор бас Бурханы үг түүнд хэрхэн амьдрал өгсөн болохыг тунхаглан ийнхүү хэлсэн байдаг, Таны үгс надад 'баяр хөөр болон зүрх сэтгэлийн таашаал' болсон билээ. Бурханы үгсэд бид ийнхүү ханддаг уу? Хэрэв бид ингэж ханддаггүй бол, энэ нь үүнийг судлахад бид үнэхээр цаг заваа зориулдаггүйгээс үү? Эсвэл магадгүй энэ нь бидэнд өөрсдийнхөө талаар таагүй сэтгэгдлийг төрүүлдэг учраас бид унших дургүйгээс үү?

Библи бол үнэндээ ойлгоход амархан боловч Христитгэлтнүүд болохынхоо хувьд бид маш их заль мэхтэй хүмүүс хэмээн хэн нэгэн нэгэнтээ хэлсэн байдаг. Бид үүнийг аль болох адармаатай мэт болгон хувиргадаг бөгөөд тэгснээрээ бид гэм хийсэн мэт саналгүйгээр хүссэнээ хийхийг зөвтгөх боломжтой болдог. Хэрэв биднийг боолчилдог гэм нүглээ зөвтгөхийг хичээхэд зарцуулдаг эрч хүчийнхээ ядаж талыг нь Бурханы үгэнд үнэхээр зарцуулах юм бол Иеремиа Библийн талаар хэрхэн мэдэрсэн шиг бид ч бас тийм мэдрэмжийг олж авах боломжтой!

Хэрэгжүүлэх алхмууд: "Бурхан, Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь түг түмдийн Бурхан Эзэн, Таны нэрээр би дуудагдсан билээ." хэмээн одооноос эхлэн Бурханы Үгийг уншихаасаа өмнө Иеремиагийн нэгэн адилаар энэ эшлэлийг давтан хэл.
Ѳдѳр 13Ѳдѳр 15

Энэ төлөвлөгөөний тухай

"The Other Six" Devotional Series

Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойг...

More

We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна