Гучин нэгэн үнэн: Христ дотор би хэн бэЗагвар

Thirty-One Truths: Who I Am in Christ

58-с 26 дахь өдөр

НЭГ ШИНЭ БИЕ МАХБОДИЙН НЭГЭН ХЭСЭГ

Еврей болон Иудейчүүд нэгэнтээ тусгаарлагдсан байсан. Харин одоо Есүс Христээр дамжуулан Иудей ба Еврей хүмүүс бүгд Бурханд ойртсоноороо, тэд нэгдмэл болсон.

УНШИХ: Ефес 2:14-15

УНШИХ: Ром 3:29-30 ба Ром 15:1-12

Христийн бие махбодид нэгдмэл байх гэдэг нь өөр үүсэл гарлаас болсон дайсагналаа орхихыг хэлдэг. Христийн дотор бид нэг; Тэр бол бидний амар тайван. Христ дотор, та бусад бүх итгэгчидтэй хэрхэн нэгдмэл амьдралаар амьдарч чадах вэ? Христ доторх нэгдмэл байдлаа харуулахаар таниас огт өөр гарал үүсэлтэй итгэгчид хүрэхийн тулд та юуг хийж чадах вэ?

БУРУУ БОДОЛ: Бид тэдний эсрэг байдаг.

ЗӨВ БОДОЛ: Христ огт өөр гарал үүсэлтэй хүмүүсийн хоорондх ханыг нураасан. Надаас огт өөр энэ хүн бол Христ доторх миний ах, эгч, дүү мөн.

Энэ төлөвлөгөөний тухай

Thirty-One Truths: Who I Am in Christ

Ефес 1-2 дээр Христ доторх бидний шинэ хүний талаар хэрхэн дүрслэн харуулсныг харъя. Thistlebend Ministries- бэлтгэгдсэн энэ төлөвлөгөө нь бидэнд Түүгээр дамжуулан өгөгдсөн тэр шинэ хүнийхээ дагуу улам илүүгээр амьдрахад биднийг урамшуулах болно.

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Thistlebend Үйлчлэлд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.thistlebendministries.org-с үзнэ үү