Гучин нэгэн үнэн: Христ дотор би хэн бэЗагвар

Thirty-One Truths: Who I Am in Christ

58-с 13 дахь өдөр

АРИУН СҮНСЭЭР ТАМГАЛАГДСАН

Бидний дотор амьдруулахаар, ирээдүйн алдрыг маань тодорхой болгохын тулд Бурхан Ариун Сүнсийг өгдөг.

УНШИХ: Ефес 1:13-14

УНШИХ: Ром 8:9-17

Бурхан ирээдүйд маань эргэлзэх зай үлдээдэггүй; бид Түүнийх байхаар тэмдэг тавигдан тамгалагдсан хүмүүс. Та Бурханы үгэнд эргэлзэлгүй итгэдэг үү? Тэрээр Ариун Сүнсийг таньд өгсөн гэдэг бодит үнэн нь Тэрээр амласан мөнхийн алдрыг авч ирнэ гэсэн амлалтаа биелүүлэх болно гэсэн найдварыг тань хэрхэн өсгөж байна вэ?

БУРУУ БОДОЛ: Би авралаа алдаж магадгүй. Эцэст нь, би диваажинд хараахан очоогүй байгаа юм чинь би яаж баталгаатай байж чадах вэ?

ЗӨВ БОДОЛ: Ариун Сүнсийг надад өгсөнөөрөө Христээр дамжуулан Бурхан надад баталгааг өгсөн. Энэхүү баталгаанд би итгэж бас амар тайван байж чадна.

Энэ төлөвлөгөөний тухай

Thirty-One Truths: Who I Am in Christ

Ефес 1-2 дээр Христ доторх бидний шинэ хүний талаар хэрхэн дүрслэн харуулсныг харъя. Thistlebend Ministries- бэлтгэгдсэн энэ төлөвлөгөө нь бидэнд Түүгээр дамжуулан өгөгдсөн тэр шинэ хүнийхээ дагуу улам илүүгээр амьдрахад биднийг урамшуулах болно.

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Thistlebend Үйлчлэлд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.thistlebendministries.org-с үзнэ үү