Төлөвлөгөөний мэдээлэл

Малын тэвш рүү хийх аянЗагвар

Journey To The Manger

70-с 3 дахь өдөр

Иммануел



Тэдний хэлж буй үгс хэзээ биелэхийг нь Хуучин гэрээн дэх эш үзүүлэгчид огт мэдээгүй; Бурханы Ариун Сүнс өөрсөд нь үзүүлж буйг л тэд зүгээр тэмдэглэжээ. Тэгэхээр Исаиа, "Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ" хэмээн бичих үедээ(Матай 1:23, Исаиа 7:14), энэ нь хэзээ биелэх талаар түүнд ямар ч ойлголт байгаагүй.



Иммануел бол "Бурхан бидэнтэй хамт" гэсэн утгатай. Хүн төрөлхтний Еден цэцэрлэгт алдсан Бурхантай харилцах дотно харилцааг дахин сэргээх хамгийн анхын алхам бол энэ дэлхий дээрх Есүсийн оршихуй байлаа. Түүний амьдрал бол биднийг ямар ихээр хайрладаг болох Бурханы илэрхийлэл байв. Хэдэн мянган жилийн өмнө Исаиагаар дамжуулан ертөнцөд өгсөн Эзэний амлалтын биелэлтийн дагуу амьдрах зүйрлэхийн аргагүй ивээл дотор бид өнөөдөр баярлан хөөрөх боломжтой.



Үйл ажиллагаа:Түүний оршихуйг таалан соёрх: Христийн мэндэлсэн баярын тухай хамгийн дуртай киногоо үз, тэгээд үүгээр дамжуулан Бурханы зан чанарын талаар ямар нэгэн шинэ зүйлийг илчлэхийг Ариун Сүнснээс гуйн залбир. 


Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Journey To The Manger

2000 жилийн өмнө анир чимээгүй намуухан шөнө тэнгэрэлчүүд Аврагч төрсөн тухай мэдээг сүргээ хариулан явж буй хоньчдод хүргэв. Энэ мэдээг сонссоны дараа хоньчид бүх зүйлээ орхин Бетлехемд буй малын тэвшинд байгаа нярайг х...

More

Ин Точ Үйлчлэлд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://intouch.cc/yv18-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна