Төлөвлөгөөний мэдээлэл

Амьсгаа авах газар Загвар

Breathing Room

5-с 1 дахь өдөр

Уулзалт, үйл явдал, үүрэг хариуцлага, хүүхдүүдээ ийш тийш нь зөөх, ээж аавыгаа харж хандах, бусдад үйлчлэх, "өөртөө цаг" гаргах, хотоор нэг явж ажил хөөцөлдөх, нэг газраас нөгөө газар руу гүйх, өөрийгөө гаргуунд нь гарган улмаар ямар ч тэнхээгүй болтлоо гүйх гэх мэт эмх замбараагүй өдөр тутмын амьдралын явц дунд. . . заримдаа би "ногоон бэлчээрт хэвтэж" эсвэл "нам гүмхэн усны хажууд" суухыг үнэхээр их хүсдэг. (Аяга кофе уухаар суух нь надад хангалттай байх л байсан. Таны хувьд ч бас тийм биш гэж үү?)


Бидэнд амьсгалах орон зай хэрэгтэй.


Амьсгалах орон зай гэж таны хурд ба таны хязгаар хоорондын зай юм. Энэ бол хамгийн сайн найзтайгаа яаралгүйгээр харилцан яриа өрнүүлэх явдал юм. Энэ нь машин дотроо идэхийн оронд ширээ тойрон оройн хоол идэх юм. Та олсон орлогоо бүгдийг нь хараахан зарцуулаагүй учраас өгөөмрөөр өгөх чадвартай байхыг хэлдэг. Амьсгалах орон зай гэдэг нь санаатайгаар удаан, бага, юу чухал болохыг дахин шинэ дараалалд оруулсан амьдралыг хэлнэ.


Ийм аргаар амьдрах нь хэт их зүйлийг хийхээр амласнаас, цөхөрснөөс болж улаан галзуу мэт, эцэж цуцсан мэт мэдрэмжээс хамаагүй дээр сонсогддог. Гэсэн хэдий ч таны хийх зүйлийн жагсаалт эсвэл хуанлиг зэрвэсхэн харах юм бол- ихэнх хүмүүсийн адил-хурдаа багасгах нь танд тийм ч амар байдаггүй нь харагдах болно.


Хязгаарыг давсан амьдралаар амьдрахад юу таныг хүргэж байна вэ? 


Энэ нь танихад хэцүү, мөн хүлээн зөвшөөрөхөд бүр ч хэцүү, гэхдээ миний хувьд энэ бол айдас юм. Би аливаа зүйлээс хоцорчих вий гэж маш ихээр айдаг. Тиймээс би өдөржингөө аавыгаа асарч байснаас болоод ядарч байсан ч охинтойгоо оройн зоог барихыг хичээдэг. Би бусад хүмүүсээс ганцаараа үлдэж хоцрохоос айдаг. Тиймээс би машин маань зүв зүгээр байхад ч хүртэл интернэтээс шинэ машин хайж эхэлдэг. Хүмүүсийн урамыг хугалахаас айдаг учраас би тэр төсөл сонирхолыг маань огт татахгүй үед ч төслийн хороонд нэгдэхийг зөвшөөрдөг. . . эдгээр нь танил сонсогдож байна уу? 


Бид бүхнээс хоцорсон, орхигдсон гэсэн худлыг айдас бидний чихэнд шивнэн байдаг учраас бид хуанлигаа ачаалж, банкны дансаа хоосруулдаг. Айдас амьсгалах орон зайг маань хулгайлдаг. Гэхдээ Библи дэх хамгийн ихээр давтагдсан тушаалыг та мэдэх үү? Бүү ай. Айдаст өөрсдийгөө дээрэлхэх боломжийг олгох шаардлагагүй гэж Бурхан бидэнд хэлдэг. Тэр бидэнд үүнийг даван туулах гайхалтай энгийн арга замыг санал болгож байна.


Бурхан биднийг (хэдэн мянган жилийн турш) урьсаар ирсэн, амьдралдаа эргүүлэн зарим амьсгалах орон зайг авч ирэх арга замыг бид маргааш судлах болно. Үүний зэрэгцээ хуанлигаа хараад дараах асуултыг өөрөөсөө асуу: Хэн нэгнээр орхигдчих вий эсвэл үгүй гэж хэлэн хэн нэгний урамыг хугалахаас айсан учраас би оролцоно гэж зөвшөөрсөн нэг зүйл юу байна вэ?

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Breathing Room

Та бүх зүйлийг хийх гэж оролдож байгаа тул ямар ч зүйлээс таашаал авдаггүй юм шиг санагддаг уу? Хайртай хүмүүстэйгээ амьдралынхаа туршид олон зүйлийг нэгэн зэрэг хийх. . .Та үр ашигтай. Гэхдээ та үнэхээр эцэж цуцталаа яд...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө North Point Ministries болон Sandra Stanley-д талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://breathingroom.org-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна