Төлөвлөгөөний мэдээлэл

Есүс гэж хэн бэ?Загвар

Who Is Jesus?

5-с 1 дахь өдөр

Саа өвчтөний түүх: Есүс бол нүглийг уучлагч


Хэрэв та супер баатар байсан бол ямар супер хүчтэй болох вэ? Энэхүү чухал асуултад хариулахаасаа өмнө сайтар бодоорой. 



Нисэх чадвар уу?



Үл үзэгдэх чадвар уу?



Оюун бодол удирдах чадвар уу?



Үл устах чадвар уу? 



Эсвэл дээр дурдсан бүх чадварууд байвал яах уу? 



Гадна талаас нь харвал, бид амьдралын өдөр тутмын хүнд хэцүү байдлаас зугтааж, хөгжилдөхийн тулд супер баатрын чадвартай болохыг хүсдэг байх. Гэхдээ үүний цаад гүнд хүмүүний дотоод мөн чанарт хүмүүсийг аврах, эрх мэдлийн төлөө тэмцэлдэх зэргээс болж бидний сонирхлыг супер баатрууд татдаг байх. 



Марвелийн зүгээс харвал Есүс супер баатар биш, гэхдээ бид сайнмэдээг уншихад Есүс ердийнхөөс ч илүү гайхамшигтай чадваруудтай байсан. Өвчнийг эдгээж, чөтгөрүүдийг хөөж байсан. Үүний үр дүнд олон хүмүүс Есүсийг дагаж Түүний хүч чадлын талаарх цуу яриа түймэр мэт газар авч байсан.



Гайхамшгийг үйлдэгчийн талаарх цуу яриаг сонссон дөрвөн залуу, Түүнийг харахаар явсан бөгөөд өвчтэй найзыгаа Есүс дээр авчрахаар шийдсэн. Гэхдээ тэд хүмүүсийн бөөгнөрөл дунд тулав.



“Хурсан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, цоолоод, дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй нь доош буулгав” (vs. 4). 



Түр зогсоорой.



Тэдгээр залуус жинхэнээсээ айлын байшинг сүйтгэчихлээ!



Аз болоход Есүс айлын эд хөрөнгийг сүйтгэж буйг хараад саа өвчтөнд "Хүү минь, нүгэл чинь уучлагдсан"
гээд түүнийг эдгээсэн. Цугларсан олон алмайран гайхаж, харин хуулийн багш нар дотроо "Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ?" хэмээн эргэцүүлэн байсан.  



Бүх нүглийг уучилж чадах цорын ганц хүн бол бүх нүглийг үүрсэн цорын ганц хүн болох Бурхан Өөрөө. 



Энэ түүх бидэнд Есүсийн хэн болохыг дахин нэг удаа харуулж байна. Энэ түүхэнд Есүс уучлалт гуйх шаардлагагүйгээр Бурханы оронд ярьж, үйлдэж байна. Есүс гайхамшгийг үйлдэж гэм нүглийг уучлах бурханлаг эрх мэдэлтэй гэдгээ нотлон харуулж байна. Нөгөө талаас, энэ түүх нь Есүс бол Бурхан гэдгийг бидэнд хэлж байна! 



Бид энэ түүхэн дээр гарч байгаа залуу шиг бие махбодын хувьд саажилтгүй байж болно.



Гэхдээ бид хувь хүний зүгээс бүгд алдаа гаргадаг бөгөөд бидний зарим нь ичгүүр, айдас, чадваргүй байдлаасаа болж саажилттай байдаг. Бидний хөл зүгээр ч бидний сэтгэлийн гүн дэх асуудлуудаас болоод бие махбодын биш сүнслэг амьдрал маань эмтэрсэн байдаг.



Бидний хамгийн гүн хэрэгцээ бол уучлагдаж, бүтээгчтэйгээ эвлэрэх явдал юм - Бурханы хайрын эдгээх хүчийг мэдрэх нь бидний бүх найдваргүй байдалд нэвтэрч, биднийг бүтэн болгодог.



Есүс бол кино нь дээр гардаг супер баатар биш.



Есүс бол бодит.



Бид Есүст ойртох үед сайхан зүйлс тохиолддог: бие махбод нь эдгэрч, зүрх сэтгэл нь эмчлэгдэж, айдсаас чөлөөлөгдөж, итгэл найдвар төрж, ичгүүр арилдаг.



Тэгэхээр бид гэм нүглээ нэрлээд Есүст биднийг уучилж, чөлөөлөхийг зөвшөөрөх үү? Үүнээс гадна Есүс бидний найзуудын төлөө үүнийг хийж чадна гэдэгт итгэж байна уу? Хэрэв тийм бол бид найзуудаа Есүстэй уулзуулахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн үү?


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Who Is Jesus?

Есүс бол Христитгэлийн гол цөм юм. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр Түүний хэн болохыг гүнзгий судалж мэдэх болно: Гэмийг уучлагч, Нүгэлтнүүдийн анд, Хорвоогийн гэрэл, Гайхамшгийг үйлдэгч, Үхлээс амилсан Эзэн.

Энэхүү уншлагын төлөвлөгөөг танд Амьдралын хамгийн том асуултуудыг эрэн хайдаг 13 цуврал интерактив уулзалт болох Альфа болон Альфа Өсвөр Залуусын Цуврал хүргэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим сувгуудаар зочилж танилцаарай: https://www.facebook.com/mongolia.alpha.org

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна