Төлөвлөгөөний мэдээлэл

Баптисм гэж юу вэ? Бэлтгэх эсвэл шийдэхэд зориулсан 3 өдрийн төлөвлөгөөЗагвар

What Is Baptism? A 3-Day Plan To Prepare Or Decide

3-с 3 дахь өдөр

Асар их баярын нулимс, бүжиг, сайхан хоол, бялуу бүхий хуриманд та оролцож байсан уу? Хурим бол амьдралаа хамтдаа өнгөрүүлэхээр шийдсэн хоёр хүний ​​амлалтын баяр юм. Хурим хийж байгаа учраас тэр аз жаргалтай хосууд бие биедээ дурлаагүй харин тэд бие биедээ хайртай учраас хурим хийдэг.



Баптисм ч бас үүнтэй адил үдэшлэг юм. Хэрэв та бүхий л амьдралаараа Есүсийг дагах шийдвэрийг гаргасан бол одоо тэмдэглэх цаг нь болжээ! 



Тэгэхээр, та юу мэдвэл зохих вэ?



Бид баптисм хүртэх үедээ Есүсийн бидний төлөө хийсэн зүйлийг өөрсдөдөө сануулдаг. Бид усанд булхах үедээ загалмай дээрх Есүсийн үхэл болоод бидний гэмийн төлөөх Түүний төлөөсийг өөрсдөдөө сануулдаг. Харин бид уснаас гарч ирэх үедээ гурав хоногийн дараа Есүс үхлээс амилсан болохыг өөрсдөдөө мөн сануулдаг! 2 Коринт 5:17-д хэрэв бид Христ дотор байвал шинэ бүтээл мөн гэж хэлдэг. Хуучин нь өнгөрч, шинэ болсон байна гэдгийг баптисм бидэнд сануулдаг!



Санагтун: баптисм хүртэх нь чухал хэдий ч энэ таныг авардаг учраас чухал биш юм шүү. Есүст итгэх итгэлээр дамжуулан Бурханы нигүүлсэл л биднийг авардаг. Өөрийнхөө дотор аль хэдийнээ ирсэн өөрчлөлтийг дэлхийд зарлахад баптисм хүртэхийн утга учир оршдог. 



Уриалга: Хэрэв та баптисм хүртэх дараагийн алхмыг хийхээр шийдсэн бол үүнийг тантай хамт тэмдэглэх найзууд болон гэр бүлийнхнээ уриарай!



Бурханыг олсон хүн амийг олдог. Life.Church-с гаргасан амьдралыг өөрчлөх чимээгүй цагийн судлалуудын талаар улам ихийг мэдэж аваарай. 


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

What Is Baptism? A 3-Day Plan To Prepare Or Decide

Баптисм гэж юу вэ? Би баптисм хийлгэх ёстой юу? Энэ яагаад тийм чухал гэж? Христитгэлтэн байхын тулд би баптисм хийлгэх хэрэгтэй юу? Танд баптисмын талаар асуулт байгаа бол, та баптисм хийлгэхээс өмнө эсвэл дараа нь унши...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: www.life.church

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна