Төлөвлөгөөний мэдээлэл

Зургаан өдөр Бурханы нэрсээрЗагвар

Six Days Of The Names Of God

6-с 4 дахь өдөр

4 ДЭХ ӨДӨР: ЭШ ОКЛА – ЗАЛГИГЧ ГАЛ


Та ой хээрийн түймэрт өртөж сүйрсэн газрыг харж байсан уу? Энэ нь зам гүүр, тэр ч байтугай гол мөрөн гээд замдаа тааралдсан бүхнийг залгидаг. Одоо орчлон ертөнцөөс ч том гал шатаж байна гээд төсөөлөөд үз дээ, тэгвэл та Бурханы сүр хүчийг бага зэрэг ойлгож эхлэх болно.


Бид Бурханы агуу хүчийг хүндэтгэх ёстой хэдий ч Тэр бол бидний төлөө маш их санаа тавьдаг, бидэнтэй гайхамшигтай хувьчилан харьцдаг Бурхан гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Тийм ч учраас Тэр бол бүхий л үед бидний магтаал болон хүндлэлийг авах цор ганц зохистой Нэгэн юм. Бид Түүнийг хөнгөн хуумгай хүлээж авах ёсгүй хэдий ч бид Түүнд хандан уйлж, Түүнтэй харилцаа тогтоохоос ч айх ёсгүй.


Тэр бидний амьдралын жижиг хэсэг нэг бүрд маань анхаарлаа хандуулдаг гэдгийг бид мэднэ. Үүнээс харахад Тэр ямар агуу том цар хүрээг хамардгийг төсөөлөхөд ч бэрх. Яаж ийм агуу хүчит Нэгэн өчүүхэн бидний амьдралын жижиг хэсэг нэг бүрд маань анхаарал хандуулж, халамжилдаг юм бол? Тэр бидэнд маш их санаа тавьдаг учраас аж. Тийм ч учраас бид Түүний залгигч галыг өөрсдийнхөө зүрх сэтгэлд хүчтэй асаахыг зөвшөөрөх хэрэгтэй.


Тэр бол Эш Окла, залгигч гал хэдий ч нигүүлсэл, тэвчээр, энэрэл хайраар дүүрэн гал. Тэр биднийг Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа нэгдүгээрт байлгах зорилготойгоор Өөртөө татдаг. Мөн галын ид дунд Тэр бидний зүрх сэтгэлд хайрыг хөгжүүлдэг.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Six Days Of The Names Of God

Бурханы олон нэрийн дотроос, Тэрээр Өөрийн зан чанар болон мөн чанарыг харуулдаг нэрсийг бидэнд илчилсэн. Библид Эцэг, Хүү, Ариун Сүнснээс гадна Бурханы 80 гаруй өөр нэрсийг харуулдаг. Энд итгэгч таныг Цорын ганц Үнэн Бу...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан The Urban Alternative болон Тони Эвансд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://tonyevans.org/

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна