Төлөвлөгөөний мэдээлэл

Таны амьдралыг ѳөрчлөх нэг үгЗагвар

One Word That Will Change Your Life

4-с 2 дахь өдөр

Ганцхан Үг


Бэлтгээд

Амьдралыг энгийн болгох нь тийм ч амар биш. Анхаарал тавьж байгаа зүйлсээ багасгах нь боломжгүй мэт. Өнгөрсөн жил хүмүүс таниас хэдэн зуун удаа "Амьдрал хэр байна даа?" гэж асуусан байх. Магадгүй таны хариулт "Би ҮНЭХЭЭР завгүй байлаа" гэсэн хариулт байсан байж болох юм. Хэзээ ч хэн нэгнийг "Би маш их завтай байгаа учраас шинээр хийх зүйлийг хайж байна." гэж хариулахыг сонсож байгаагүй байх. Тийм хүн нэг ч байхгүй.


Та маш олон төрлийн үүрэг хариуцлагатай бөгөөд таны хуваарь хэт дүүрсэн. Та амьдралд хар эрчээрээ гүйж байгаа мэт санагдаж байгаа байх. Тиймээс бид амьдралыг тодорхой бас энгийн болгохыг санаатайгаар хичээх хэрэгтэй. Ирэх жилдээ нэг үгийг сонгох энгийн дэг журмын талаар бид маш олон хүмүүстэй хуваалцсаар ирсэн. Зорилгоо жагсаахаа больж, нэг үгийн дагуу амьдарч эхлэхээр бид шийдсэн. "Нэг Үг" гэсэн хэллэг Библид байхгүй боловч, "нэг л зүйл" гэсэн хэллэг таван удаа Библид: нэг удаа Филиппой номонд, Матай, Марк, Лук, Иохан номонд дөрвөн удаа дурдагдсан байдаг нь сонирхолтой.


Филиппой 3:13-14-т, дуудлагатаа төвлөрөх бас тодорхой болгохын тулд "ганц юм" гэсэн хэллэгийг хэрэглэдэг. Лук 10:42-т Есүс Мартад хандан, "Үнэндээ ганцхан юм л хэрэгтэй" гэж хэлсэн. Лук 18:22, Марк 10:21-т баян хүнд хандан хэлсэн Өөрийн үгэндээ "нэг л зүйл" дутуу байна гэдгийг нь хэлсэн. Иохан 9:25-д мөн энэ хэллэг сохор хүн Фарисайчуудад хандан, "Би нэг л юмыг, урьд нь сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна!" гэж хэлсэн. Бичээс дээр эдгээр үгсийг хэрхэн хэрэглэсэнтэй адил, жилийн турш нэг үгийг илчилж өгөхийг Бурханаас гуйх замаар бид ч мөн ашиглах боломжтой.


Энэ процессыг бид анх эхлэж байхад, жилийн үгийг сонгох нь хамгийн хөгжилтэй байсан хэдий ч, бид үгийг сонгодоггүй, харин Бурхан бидэнд илчилдэг болохыг бид ойлгосон. Мэдээж Бурхан тослогдсон, яг тодорхой үгийг бидний сүнсэнд өгөх болно. Эхний хэдэн жил бид ихэнхдээ өөрсдөө үгийг сонгон, Бурханаас үг хүлээж авах нь бага байснаа хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэдий ч үүнийг Бурхан ашигласан! Гэвч бид энэ процесст илүү туршлагажиж эхлэх үедээ үгийг сонгохдоо Бурханы чиглүүлгийг сонсож бас харахыг суралцсан. Бурханы дуу хоолойг сонсох замаар, та зүгээр гоё үгийг биш харин Бурханы өгсөн үгийг нээж олох болно.


Таалан соёрхоно уу

Энэ процессыг таалан соёрхохдоо нэг л үг хэрэгтэй гэдгийг санаарай. Өгүүлбэр биш. Хоёр үг ч биш. Амьдралаа өөрчлөхийн тулд анхааралыг тань татаж буй зүйлсийг цөөл. Ганцхан Үг!

Яв
1. Амьдралаа энгийн болгоход яагаад тийм хэцүү байдаг вэ? Амьдрал яагаад ийм итөвөгтэй байдаг юм бэ?
2. Яагаад бид хүмүүсийг гайхшруулахыг тийм ихээр хүсдэг юм бол?
3. Жилийн нэг үгийн тань талаар Бурхан яг одоо юу гэж хэлж байна вэ? Залбирах болон Бурханаас надад хэлж өгөөч хэмээн гуйхад нухацтай шийдвэр гаргасан цагийг зарцуул.

Дадлага хийх

Еврей 12:1-2, Иохан 9:25, Филиппой 3:13-14

Илүү цаг
"Тэнгэрлэг Эцэг минь, би Таниас Ганцхан Үгийг л гуйж байна. Би Таниас нэг л үг авмаар байна. Та Өөрийгөө надад илчлэн харуулаач. Надад зориулагдсан үгийг хүлээн авахад би бэлэн байна. Есүсийн нэрээр залбиран гуйлаа, амен."


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

One Word That Will Change Your Life

НЭГ Л ҮГ бүтэн жилийн турш НЭГ Л ҮГэнд төвлөрөх замаар амьдралаа улам энгийн болгоход танд туслах болно. Бурханы танд зориулсан үгийг олж мэдэх энгийн байдал нь амьдралыг өөрчлөгч хөдөлгүүр болдог. Хэт их юмаар дүүргэх э...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жон Гордон, Дэн Бриттон, Жимми Пэйж нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: www.getoneword.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна