Адвент: Христ ирэх гэж байна!Загвар

Advent: Christ Is Coming!

91-с 3 дахь өдөр

ЛАА АСАА

Бид Мессиаг хүсэн хүлээж байна!
Та өнөөдөр Есүст талархалтай амьдралаар амьдарсан уу?

БИЧЭЭСИЙГ УНШ

Ноатай байгуулсан Бурханы гэрээ
Эхлэл 6-7

МАГТААЛААР ХАРИУ ҮЙЛДЭХ

Амьдралаараа магт
Ноа болон түүний гэр бүлийнхнийг үерээс аврахаар Бурхан авдрыг өгсөн. Таныг аврахын тулд Бурхан ямар "авдрыг" өгсөн бэ (Ром 5:8-9-г үз)? Та Түүнд итгэж байна уу? Ноа Бурхантай хамт алхсан. Та Бурхантай хамт алхаж байна уу эсвэл энэ дэлхийтэй хамт алхаж байна уу? Бурхантай хамт алхсан ба/эсвэл энэ дэлхийтэй тэмцэлдсэн тэр үеээ хуваалц. Бурхан танд итгэмжтэй байсан уу?

Магтаалын хамт залбирал
Бурханыг дээдлэхээр, гэмшихээр, алдаршуулахаар бас талархахаар Бичээсийг ашигла.

Магтан дуугаар магт
Дуул, "O Come All Ye Faithful."

Энэ төлөвлөгөөний тухай

Advent: Christ Is Coming!

Thistlebend үйлчлэлээс бэлтгэсэн энэ адвент чимээгүй цаг нь Мессиаг тэмдэглэхэд зүрх сэтгэлээ гэр бүлээрээ эсвэл ганцаарчлан бэлтгэхэд зориулагдсан. Өнөөгийн бидний амьдралд Христ ирэх нь ямар утга учиртай болох дээр анхаарлаа төвлөрүүлсэн болно. Арван хоёрдугаар сарын 1-ны өдөр эхлэхээр зориулагдсан. Эцэгийнхээ тууштай, гэрээгээр хүлээсэн үүрэг болох хүн нэг бүрт зориулсан хайрыг мэдрэхэд энэхүү чиглүүлгийг ашиглах замаар мөнхийн дурсамжийг гэр бүлд тань үлдээх болтугай.

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Thistlebend Үйлчлэлд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.thistlebendministries.org-с үзнэ үү