Төлөвлөгөөний мэдээлэл

Амиа хорлох ба бие махбодоо гэмтээх бодлоо ялан дийлэх ньЗагвар

Overcoming Thoughts of Suicide and Self-Harm

6-с 4 дахь өдөр

Таны амьдралд зорилго бий

Ирээдүйн талаар та санаа зовох нь элбэг байдаг уу? Нөхцөл байдал хэзээ нэгэн цагт дээрдэх болов уу эсвэл амьдралд үргэлж ийм хэцүү байх уу гэж гайхшран бодоход та их цагийг зарцуулдаг уу?


Амьдрал баргар мэт санагдах үед эсвэл та хамгийн том алдаа гэж өөрийгөө бодох үед, Бурхан таны амьдралд зориулсан гайхалтай зорилгыг агуулсан хэвээрээ шүү.


Биднийг хохирогч байлгахаар эсвэл зовоохоор Бурхан бүтээгээгүй харин амжилтад хүрч, сайн зүйлсийг хийхээр Бурхан бүтээсэн гэж Библи дээр хэлдэг. Энэ нь амьдрал дандаа амар хялбар байна эсвэл бүх зүйл таны хүссэнээр дандаа болох болно гэсэн үг биш, энэ нь хүнд хэцүү үед ч хүртэл Бурханд танд зориулсан хамгийн сайн төлөвлөгөө бий бөгөөд Тэр таны сайн сайхны төлөө бүх зүйлийг удирдаж буй гэсэн үг юм. 


"Гэвч миний зовлонг Тэр хэрхэн сайн сайхан зүйл болгон хувиргаж чадах вэ?" гэж та бодож байж болох юм. Магадгүй нэг өдөр таны туулж буйтай адил зүйлийг туулж буй хэн нэгэнд та тусалж болох юм. Өмнө нь хэзээ ч найдаж байгаагүй арга замаар энэ үед Түүнээс бүрэн хамааралтай байхыг тань Бурхан магадгүй хүсэж байж болох юм. Түүнд ямар ч шалтгаан байсан бай, Бурханы төлөвлөгөө таныхаас үргэлж хамаагүй агуу байдаг гэдэгт найдаж бас хэрэв та Түүнд ийм боломжийг олгох юм бол таны авьяас, хүсэл тэмүүлэл, ачааг тань дэлхийг өөрчлөхөд Тэр ашиглах болно. Та агуу байдлын төлөө бүтээгдсэн нэгэн!


Яг одоо Бурханд хандан залбирахад хэдэн хормыг зарцуул: Бурхан минь, Та намайг тэнгэрлэг зорилгын төлөө бүтээсэнд талархъя. Миний амьдралын дуудлага юу болохыг эхнээс нь Та мэдсээр ирсэн ба хамгийн хэцүү өдөр хүртэл надад зориулсан Таны төлөвлөгөөний нэг хэсэг учир Танд талархъя. Бичээс дэх Таны амлалтуудыг санахад надад туслаач: Амьдралын энэ үеэс ямар нэгэн агуу зүйл рүү Та намайг хүргэх бөгөөд ирээдүй минь найдвараар дүүрэн буй гэдгийг би мэднэ. Бурхан минь, би амьдралаа Танд даатгаж байна мөн Таны төлөө ямар нэгэн гайхалтай зүйлийг гүйцэлдүүлэхэд миний амьдралыг Та ашиглаач гэж би залбиран гуйж байна. Есүсийн Нэрээр залбирлаа. Амен.


Яг одоо хийх үйлдэл


7 өдрийн 24 цагийн турш таныг сонсоход бэлэн байх хэн нэгэн хүнтэй ярь: 1-800-273-8255 руу залгаж эсвэл 741741 руу мессеж бичээрэй (зөвхөн АНУ дотор)


Амиа хорлохоос сэргийлэх эх сурвалжуудыг олж мэдэхийн тулд life.church/findhope

-д зочилно уу

Бидэнтэй Church Online дээр нэгдэж, мөн танд санаа тавин ганцаарчлан залбирч өгөх хэн нэгэн хэрэгтэй бол Шууд залбирал товч дээр дарж эсвэл Life.Church энд залбирлын сэдвээ үлдээгээрэй.


АНУ-с өөр газар буй хүмүүсийн хувьд эндээс өөрийнхөө орон нутаг дахь эх сурвалжийг олоорой.


<1>Хэрэв та Монгол улсад байгаа бол <10>https://findahelpline.com/mn сайт дээрх дугаар руу холбогдоно уу.
Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Overcoming Thoughts of Suicide and Self-Harm

Хэрэв танд ямар ч найдвар үгүй мэт санагдаж байгаа эсвэл бие махбодоо гэмтээх, амиа хорлох бодол орж ирж байсан бол таныг хайрладаг Бурхан гэж байгаа бөгөөд танд зориулсан зорилго Түүнд бий, Тэр тантай яг одоо хамт байга...

More

We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна