Елиша: Гайхалтай итгэлийн түүхЗагвар

2 Хаад 3 бүлэгт Израйл, Едом, Иудагийн гурван хаад нэгдэн тулалдах гэж байгаа, тэр тулаанд маш амархан ялна гэж бодсон ч тэдний төлөвлөснөөр болоогүй тухай сонирхолтой түүхийг хардаг. Тэдгээр хаад Елишагаас тусламж гуйсан. Елиша санаанд оромгүй хариулт өгчээ. Елиша хаадад хөндийг суваг шуудуугаар дүүргэ, Бурхан тэдгээрийг усаар дүүргэнэ, тэгснээр цэргүүд болон морь мал нь уух устай болно гэж хэлжээ. Хэрвээ ингэж хийвэл тэд Моабыг эзлэх болно гэж хэлэв. Тэдгээр хаадад энэ нь хөгийн санагдсан ч тэд Бурханд итгэн, хэлснийх нь дагуу хийсэн.
Энэ түүх нь итгэлийн түүх юм. Зөвхөн Бурхан л усыг илгээж чадах бөгөөд Тэрээр таныг суваг шуудуунуудыг ухахыг хүсдэг. Амьдралдаа усыг харахыг хүсч байвал та суваг шуудуу ух. Жинхэнэ итгэл нь том зүйлд итгэж, том зүйлээр ажилладаг ч та жижиг зүйлээс эхлэх шаардлагатай. Таны алсын хараа хэр том байх нь Бурханд тийм чухал биш. Ихэнх хүмүүс томоор сэтгэдэггүй, гэвч олон хүмүүс жижигээс эхлэдэггүй. Яаж суваг шуудуу ухах вэ? Хүрзээ аваад, нэг хүрз бүрээр ухна. Багаас эхлэхгүйгээр Бурханаас том зүйл шаардаж болохгүй. Эргэлзэлгүйгээр итгэ. Багаар эхлэ. Итгэлээ үйлдэл болгон суваг шуудуу ухаж эхлэ. Бурханы тусламжтайгаар хийлгэх ямар том алсын хараа танд байна вэ? Тэр том алсын харааг гүйцэлдүүлэхийн тулд ямар жижиг суваг шуудууг ухах хэрэгтэй вэ?

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Елиша бол Бурханы үгэнд бичигдсэн хамгийн биширмээр хүмүүсийн нэг. Тэрээр итгэл ба хийсэн гайхамшгууд нь агуу эш үзүүлэгч байлаа. Энэ 13 өдрийн төлөвлөгөөгөөр та Елишагийн амьдрал ба агуу итгэлийн дагуу хэрхэн амьдарч болохыг түүний үлгэр дуурайллаас суралцах болно.
More
We would like to thank Pastor Craig Groeschel and Life.Church for providing this plan. For more information, please visit: www.Life.Church