Төлөвлөгөөний мэдээлэл

Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдЗагвар

The Parables of Jesus

36-с 3 дахь өдөр

ИЖИЛ БУСЫН ӨРИЙГ ХЭЛТРҮҮЛСЭН НЬ

Эдгээр түүхүүд нь ижил түүхийг өгүүлдэггүй хэдий ч, эдгээр нь хоюулаа уучлалын хүчийн талаар өгүүлдэг. "Эдгээр хоёр түүхэнд Есүс уучлалын хүчийн талаар заадаг. Эхний сургаалт зүйрлэлд, уучлал өөрт нь асар их хэрэгцээтэй байгаа хүний хувь дахь уучлалын үнэ цэнийг Есүс тайлбарласан. Дараагийн сургаалт зүйрлэлд, Түүний агуу нигүүлслийг бид хүлээн авсан учраас бид ч мөн адил бусдад үүнтэй адил нигүүлслийг үзүүлдэг байх ёстойг үзүүлдэг." Загалмай дээрх таны гэм нүглийн төлөөх Бурханы уучлал нь ямар агуу байсан талаар та хэр олон удаа тунгаан боддог вэ? Та гэм нүглээ багасгах нь элбэг байдаг уу эсвэл Түүний уучлалыг томруулах нь элбэг байдаг уу? Түүний уучлалын төлөө та хэр их талархдаг вэ?



Матай номон дээрх бичээс дээр бусдыг уучлах нь бидний үүрэг болох талаар шийдвэртэйгээр өгүүлдэг. 35-р эшлэлд, хэрэв бид ах дүүгээ зүрхнээсээ эс уучлах аваас Тэр биднийг эс уучлах болно гэж Есүс бидэнд сануулдаг! Үл уучлалд хоргодох байр олгох ямар ч мэтгэлцээнийг энэхүү сорилт нь жагсаалаас халах болно.



Тиймээс өөрөөсөө дараах зүйлийг асуугаарай: та хэнийг уучлах хэрэгтэй байна вэ? Та хэний эсрэг хорсол, уур болон гомдлоо хадгалсаар ирсэн бэ? Эхнэр юмуу нөхөр чинь үү, хүүхэд чинь үү, гэр бүлийн бусад гишүүд үү, найз чинь уу эсвэл хамт ажилладаг хүн чинь үү? Уучлал гуйвал зохих хэн нэгэн байна уу? Тэдний өмнө буруутай байж болох хэний өмнө та өөрийгөө даруу болгон, тэднээс уучлал гуйх хэрэгтэй байна вэ?
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Parables of Jesus

Энэхүү төлөвлөгөө нь Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлүүдээр дамжуулан танд хандсан Түүний хамгийн агуу сургаалиуд юу болохыг ойлгуулах болно! Уншлагын төлөвлөгөөний явцад Есүсийн хайр болон хүч чадлаар дамжуулан таныг ура...

More

We would like to thank Trinity New Life Church for this plan. For more information, please visit: http://www.trinitynewlife.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна